ТӨВ: Оны спортын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-25 18:20:11

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн тамирчдын залгамж халаа болж тэдний амжилтын буухиаг үргэлжлүүлсээр байгаа тамирчдын энэ оны спортын шилдгүүд тодорлоо.


Шилдэг арга зүйчээр Батсүмбэр сумын арга зүйч Д.Бат-Эрдэнэ, Жаргалант сумын арга зүйч Д.Эрдэнэчулуун, шилдэг биеийн тамирын багшаар Зуунмод сумын 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш С. Баттөр, Баянчандмань сумын биеийн тамирын багш С.Өнөр-Өлзий, Баянхангай сумын биеийн тамирын багш Т.Алтанхуяг нар шалгарчээ.


Шилдэг спортын зүтгэлтнээр Төв аймгийн Пара спортын холбооны тэргүүн, “Цахим ТБМД” ХХК-ийн захирал Ж.Төмөрбаатар, аймгийн "Миг даатгал"-ын захирал, "Төв Миг" багийн эзэн Г.Тэлмэн нар шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар  аймгийн БТСГ-ын пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Батсүх шалгарчээ.


Шилдэг холбоогоор С.Энхбаяр тэргүүнтэй “Төв ургац” дугуйн холбоо шалгарсан бол спортыг дэмжигч ерөнхий боловсролын сургуулиар Т.Мөнхтуяа захиралтай Батсүмбэр сумын сургууль тус тус шалгарсан байна.


Спортыг дэмжигч шилдэг сумаар А.Эрдэнэбат даргатай Батсүмбэр сум шалгарч, шилдэг багаар Л.Мөнхбаяр дасгалжуулагчтай, А.Хаш-Эрдэнэ ахлагчтай үндэсний шагайн харвааны “Цэц баян” баг, У.Мөнхтэмүүлэн дасгалжуулагчтай, О.Бямбадорж ахлагчтай 3х3 сагсан бөмбөгийн баг тус тус шалгарлаа.

 

Холбоотой мэдээ