“Реал” тоглогчдынхоо цалинг 30 хувиар бууруулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 12:27:10

НЬЮ-ЙОРК./As/. Испанийн “Реал” клубын удирдлага ирэх улиралд гишүүдийнхээ цалинг 30 хувиар бууруулах боломжийг судалж байна.


Энэ арга хэмжээ нь хөлбөмбөгчид төдийгүй дасгалжуулагчдын штабад үйлчлэх аж. Коронавирусний цар тахлын улмаас “Реал Мадрид” алдагдал хүлээсэн бөгөөд ийм шийдвэр гаргаснаар 100 сая еврог хэмнэнэ гэж үзэж байна. 


Багийн хамгийн өндөр цалинтай тоглогчид болох Серхио Рамоса, Гарета Бэйла нарын цалинг 5 сая еврогоор бууруулснаар орлого нь 14.5 сая еврогоос 10 сая болж буурах аж.


Испанийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сард түр зогсоосон юм. Түр зогсолт болохоос өмнө нийт болох ёстой байсан 38 тоглолтоос багууд нийт 27 тоглолтыг хийгээд байжээ. Хүснэгтийг “Барселона” тэргүүлж байсан бол “Реал” хоёрдугаарт жагсаж байсан юм. 

Холбоотой мэдээ