Гэмт хэрэг өмнөх оныхоос 21 хувиар багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-12 10:13:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 4 сард 10.1 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор багассаныг ҮСХ-ноос мэдээллээ.


Харин 4 дүгээр сард 2575 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 516 (25.1%)-гаар өссөн үзүүлэлт болов. 16 ба түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурчээ.


Улсын хэмжээнд эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна.

Холбоотой мэдээ