Лионель Месси цар тахалтай тэмцэхэд зориулан хагас сая евро хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-12 13:32:02

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси COVID-19” цар тахалтай тэмцэж буй улсынхаа эмнэлгүүдэд туслалцаа үзүүлэх үүднээс хагас сая евро хандивласан байна.


Буэнос-Айрес хотод төвтэй “Casa Garrahan” сангийн мэдээлснээр, 540 мянга орчим ам.долларын хандивыг эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хэрэгсэл худалдан авахад зориулах ажээ. “Аргентинчуудын эрүүл мэндийн төлөө үргэлжлүүлэн тэмцэх нөхцөлөөр хангасанд маш их баяртай байна” гэж тус сангийн дарга Силвиа Кассаб мэдэгджээ.


Мөн Л.Мессигийн хандиваар Санта-Фе, Буэнос-Айрес мужийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг ойрын хугацаанд хүргэх ажээ. Л.Месси, Барселона клубийн тоглогчид өнгөрсөн дөрөвдүгээр сард цалингаа 70 хувиар бууруулсны зэрэгцээ цар тахлын улмаас тэмцээнүүд зогссон энэ үед клубийн ажилтнуудыг цалингаа бүрэн авах нөхцөлөөр хангахын тулд илүү их хувь нэмэр оруулахаа амласан байна. 

Холбоотой мэдээ