Автомашин ариутгагч төхөөрөмжийг санаачлан хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-14 17:37:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Олон улсын автозамын боомтын хилийн нэвтрэх цэг дээр манацаржуулагч төхөөрөмжийг суурилуулсан байна.

Уг төхөөрөмжийг тус албаны албан хаагчид санаачлан хийж ашиглалтад оруулжээ. Энэ нь Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба чанар, стандартад нийцсэн, автомашиныг ариутгахад зориулсан ариутгалын пункт юм. Тус албаны ажилчид маш хямд өртгөөр, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хийсэн гэнэ. Энэхүү төхөөрөмжөө Алтанбулаг боомтын хилийн нэвтрэх цэг дээр байршуулжээ. Эл төхөөрөмж нь авто машиныг мананцар үүсгэж, шүршиж ариутгахад зориулсан аж. 


Холбоотой мэдээ