Аймгийн хэмжээнд үүлдэр омгийн малд үзлэг ангилалт хийх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-14 17:46:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үүлдэр омгийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэх ажил эхлээд байна.

Дээрх ажлыг Орхон, Хангай үүлдрийн хонь, Ерөө үүлдрийн хэсгийн нийт 6100 хонинд хийх гэнэ. Өнөөдрийн байдлаар энэхүү үзлэг ангилалт хийх, хээлтүүлэгч малыг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх ажлыг бүх суманд эхлүүлсэн бөгөөд нийт 51220 бог малд хийгээд байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын хөдөө аж ахуйн тасгийн мал зүйчийн зүгээс Говь-Алтай, Баяд үүлдрийн хонь, Алтай үүлдрийн ямааны 10 суурийн 3000 малд дээрх ажлыг хийжээ. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллахын зэрэгцээ малчдад үржлийн өсвөр хээлтүүлэгч бэлтгэх, сүргийн чанарыг хэрхэн хадгалах, сайжруулах талаар зөвлөмж өгч ажилласан байгаа юм байна. Дээрх ажлыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу, аймгийн Засаг даргын 2020 оны А/133 тоот захирамжийн хүрээнд хийж байгаа аж. Эл ажиллагааг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ