Иргэд газрын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 10:20:46

Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газраас Газрын харилцааны ажилтны өдрийн хүрээнд нээлттэй хаалганы өдрийг байгууллагынхаа гадна талбайд зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд газрын харилцааны тухай дагаж мөрдөж буй хууль тогтоомж, цаашид анхаарах асуудал, шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэд юуг анхаарах, өөрсдийн дураар хашаа барих, хашаагаа сунгасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх зэрэг өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаар албаны хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл авчээ.

Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог гар бөмбөгийн тэмцээнд болж нийт 16 байгууллагын баг тамирчид оролцсоноос тэргүүн байранд  Ник петровис компаний Н.Пүрэв-далай ахлагчтай баг хамт олон, хоёрт  аймгийн Засаг даргын тамгын газрын Б.Батбаяр ахлагчтай баг хамт олон, гуравт МСҮ-ийн төвийн Д.Эрдэнэдаваа ахлагчтай баг хамт олон тус тус шалгарчээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ