Алтанбулаг боомтоор 188 иргэн эх орондоо иржээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-16 13:14:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 188 иргэн энэ сарын 15-ны өдөр эх орондоо иржээ.

ОХУ-аас ирсэн дээрх иргэдийн 57 нь Орхон аймагт, 122 нь Дархан-Уул аймагт, есөн иргэн нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байна. Энэхүү хойд хөршөөс ирсэн иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж, биеийн халууныг хэмжин, асуумж судалгаа авсан аж. Дээрх нийт иргэдийн 182 нь ажиглалтад, зургаа нь сэжигтэй тохиолдлоор тусгаарлалтад орсон байна.   

Холбоотой мэдээ