Улз голын дээгүүр шинэ гүүр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-18 21:26:34

Дорнод /МОНЦАМЭ/. Дашбалбар сумын төвөөс холгүй орших Улз голын дээгүүр шинэ гүүр барина. Энэ онд Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар урсах Улз голд шинэ бетон гүүр барих ажлыг улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа юм.

Аймгийн удирдлага тус суманд ажиллаж, голын дээгүүр барих шинэ гүүрийг төсөвт өртөгт багтаан хэрхэн барих талаар мэргэжлийн байгууллагууд, сум орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, чиглэл өгчээ. Энэхүү гүүрийг улсын төсвийн 900 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хуваарилжээ. Шинэ гүүрийг барьж, ашиглалтад оруулснаар сумын төв, баг хооронд иргэд бороо усанд хүндрэлгүй зорчих боломжтой болно. Хуучин гүүр нь зорчиход хүндрэлтэй болж муудсан учир сүүлийн жилүүдэд тус сумын ард иргэдээс байнга санал хүсэлт гарах болсон нь ийнхүү шийдэгдэж байна.  

Холбоотой мэдээ