Музейн шинэ барилгын ажил эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-18 21:11:21

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн музейн шинэ барилгын ажил эхэллээ. Одоогоор суурийн ажил арав гаруй хувьтай үргэлжилж байна.

Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй энэхүү бүтээн байгуулалтыг “Сүхжин” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ондоо багтааж барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж мэдээллээ.

Аймгийн музей одоогоор 1946 онд баригдсан чулуун барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Халаалт дулаанаас эхлээд ажиллах орчин нөхцөл хэцүүдэж, өвлийн цагт олон нийтэд үйлчлэхэд хүндрэлтэй болдог гэдгээ учирлаж байсан юм. Музейн хуучин барилгыг ирээдүйд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор хадгалж үлдээх аж.   

Холбоотой мэдээ