Дэлхийн "Хүмүүнлэгийн өдөр"-ийг хамтран тэмдэглэнэ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-06 14:16:14

Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг угтан  өнөөдөр ОБЕГ, МУЗН, Гамшиг судлалын хүрээлэн хамтран “Монгол Улс дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулав.

Онол практикийн энэ хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож тус тусын байгууллагын хүмүүнлэгийн ажлаас танилцууллаа. Мөн хурлаар "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгад хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн олон нийтийн үнэлгээ, гамшгийн эрсдэл ба хүмүүнлэгийн үйл ажиллагааны хандлагыг хэрхэн тусгасныг мэргэжлийн үүднээс тайлбарлан таниулах ярилцлага өрнүүлж байна. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн бүтэц, зохион байгуулалт, МУЗН-Хүмүүнлэгийн тусламж 2016 оны байдал, МАА-д учирсан  зудын эрсдэл, хүмүүнлэгийн тусламж, "Дэлхийн Зөн Монгол " Олон улсын байгууллагын туршлага, Монгол дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Монгол Улсын Энхийг сахиулагчдын хүмүүнлэгийн тусламж, сургамж зэрэг сэдвүүдээр санал солилцсоноор хурал өндөрлөв. Мөн дээрх хуралд оролцсон гурван байгууллага ирэх 8-ны өдөр буюу ням гарагт Дэлхийн Хүмүүнлэгийн өдрийг хамтран тэмдэглэхээр болсноо бас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ