Аймгийн хэмжээнд 110 мянган ширхэг модны суулгац үнэгүй тараажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг
байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан мод тарих ажил аймгийн хэмжээнд өрнөж
байна.
Энэ хүрээнд аймгийн Сум дундын ойн ангиас ард
иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд модны суулгацыг үнэгүй олгож
байгаа.
Өнөөдрийн байдлаар зөвхөн аймгийн төвийн иргэд,
байгууллагуудад 80 мянга гаруй суулгац тараажээ. Харин сумд 30 мянган ширхэг
мод авсан байна.
Модны суулгац үнэгүй олгох ажил үргэлжилж байгаа
бөгөөд мод тарих, суулгац авах хүсэлтэй иргэд маш олноор хандаж, ачаалалтай
ажиллаж байгаа хэмээн Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат хэллээ.