ХБНГУ-ын Элчин сайд Налайх дүүрэгт зочлов

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-05-19 20:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2 талын хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуультай дүүрэг хамтран ажиллаж байгаагаа Засаг дарга Ч.Раднаабазар онцлоод Герман улсаас олон талын салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт талархлаа илэрхийллээ.


Ноён Элчин сайд Ёорн Розенберг "Манай улсын зүгээс цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио тогтоосон энэ үед эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр Засгийн газрын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Тийм ч учраас Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоол хүнс, эрүүл ахуй, боловсролын багцыг түгээх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Энэ удаад Герман улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр "Пипл ин Нийд" ТББ-аас дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол, эрүүл ахуй, хоол хүнсний багцыг олгож байгаа аж.



Холбоотой мэдээ