Гар зураг, эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-20 13:46:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сургуулийн сурагчдын дунд хорт зуршлын талаарх ойлголтыг сайжруулах, хөл хориотой холбоотой сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхдийн бүтээлээр дамжуулан аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Архигүй гэр бүл-бидний амьдралд” сэдэвт эсээ бичлэг, “Хүчирхийлэлгүй ирээдүй” гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Эсээ бичлэгийн уралдаанд 11 сумын 16 сургуулийн 151 сурагч бүтээлээ ирүүлсэн бол гар зургийн уралдаанд 10 сумын, 11 сургуулийн 61 сурагч оролцов.

Амжилт гаргасан сурагчдад аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр баяр хүргэж  өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан.

Эсээ бичлэгийн төрөлд эхний байрт Иххэт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Д.Энх-Од шалгарсан бол  “Хүчирхийлэлгүй ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааны 1-5 дугаар ангийн ангилалд Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн 3в ангийн сурагч  Э.Маргад, Замын Үүд сумын лаборатори III сургуулийн 4б ангийн  сурагч А.Болор Эрдэнэ тэргүүлэв.

Харин 6-12 ангийнхны тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 11а ангийн сурагч Г.Гэгээлэн шалгарчээ.

 

Холбоотой мэдээ