Итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан эрх зүйн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-21 14:50:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргийн 56 хэсгийн хороодод ажиллах 71 итгэмжлэгдсэн ажилтан оролцсон байна. Энэхүү сургалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажээ. Тус сургалтанд оролцогчдод зохион байгуулагч болон Тагнуулын газраас итгэмжлэгдсэн ажилтны чиг үүрэг, гүйцэтгэх ажил, УИХ-ын сонгуулийн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, иргэний улсын бүртгэл ба сонгогчийн бүртгэл, нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих журам зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.   

Холбоотой мэдээ