Баян-Овоо сумаас “Алтан унага”-ны эзэн тодорлоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-05-21 14:31:18

Хэнтий /МОНЦАМЭ/ МҮОНР-гоос ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Хэнтий аймгаас 9 малчин тодорчээ.

Шагналыг аймгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт багтаан эздэд нь гардуулсан бөгөөд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба "Алтан унага"-ны эзнээр шалгарсан Баян-Овоо сумын Наран багийн малчин Долгорын Баярхүүд шагналыг нь гардууллаа. 

Энэхүү шагнал нь бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулах зорилготой юм. 

Тус шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолтыг таван хошуу малын төрөл тус бүр дээр хүлээн авч ХХААХҮЯ-тай хамтран дүгнэж шалгаруулдаг аж.



 

Холбоотой мэдээ