Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-05-21 13:12:51

ЛОЗАНН. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахгүйгээр цуцлах саналыг би хүлээн авсан гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах лхагва гарагт мэдэгджээ.


“Олимпын наадмыг зохион байгуулах хороо 3000-5000 хүнийг байнга хөлслөх боломжгүй шүү дээ” гэж Т.Бах “BBC Sport” сувагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. Мөн дэлхийн тэмцээнүүдийн хуваарийг жил бүр бүхэлд нь өөрчилж, тамирчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгээд байж болохгүй гэж тэрбээр ярьсан байна.


“Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Олимпын наадмыг ирэх зунаас хойшлуулахгүй гэдгээ надад тодорхой хэлсэн” гэж ОУОХ-ны тэргүүн нэмж хэлжээ. Шинэ коронавирусний цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ. 

Холбоотой мэдээ