Төрийн 52 төрлийн лавлагаа, үйлчилгээг сумаас авах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-21 14:25:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, операторын горимоор үзүүлэх тухай E-Mongolia төсөл хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр Хэнтий аймагт сургалт зохион байгуулж, 18 суманд төрийн үйлчилгээний операторыг бэлтгэлээ. Мөн сум бүрт иж бүрэн компьютер /2 дэлгэц/, 3 үйлдэлт принтер, үнэлгээний төхөөрөмж, тоон гарын үсэг тээгч төхөөрөмж, телефон аппарат гэх мэт 90 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулсан юм.

Өмнө нь иргэд Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас 27 нэр төрлийн үйлчилгээ авдаг байсан бол энэхүү операторын системд шилжсэнээр 52 төрлийн лавлагаа тодорхойлолтыг Хэнтий аймгийн аль ч сумын ЗДТГ-ын төрийн үйлчилгээний оператораас авах боломжтой болов. Түүнээс гадна 24 цагийн турш www.e-mongolia.mn портал сайт руу хандаж интернэттэй нөхцөлд гар утас, суурин компьтерээсээ ч төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байна.

Холбоотой мэдээ