Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын үнийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-22 21:59:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 12-р хуралдаанаар нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлав.

Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчлэгдэж, хог хаягдлын талаарх хууль журам 2019 онд бүрэн шинэчлэгдсэн байна.  “Аймаг, нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хог хаягдлын тухай хуулийн дагуу нутаг дэвсгэртээ мөрдөх “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батална” гэж заасны дагуу аймагт ажлын хэсэг байгуулж үнэ тарифыг боловсруулсан байна. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэхэд 1 метр кв нь  10,4  төгрөг, энгийн хог хаягдлыг булшлахад Мөрөн суманд 1400, бусад суманд 6400 төгрөг байхаар батлав. Энэхүү үнэ тариф нь иргэдэд ямар нэгэн хамааралгүй сум орон нутаг төсөв батлахдаа энэ үнэ тарифыг мөрдөх ажээ.

Холбоотой мэдээ