Хятадын Ардын банк юанийн ханшийг сулрууллаа

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-25 11:33:41

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа ханшийг 2008 оны хоёрдугаар сарын 28-наас хойших хамгийн доод түвшинд хүргэж сулрууллаа. Тус улсын санхүүгийн зохицуулагчийн мэдээлснээр, юанийн ханшийг 270 суурь нэгжээр бууруулж, 7.1209 болгосон байна.


“Юанийн ханшийн хувьд БНХАУ-ын баримталж буй мөнгөний бодлогын дагуу тогтвортой, зохих түвшинд хэлбэлзсээр байна” гэж олон улсын хөрөнгө оруулалтын “UBS” банкны Хятад дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх эдийн засагч Ван Тао тэмдэглэжээ. 


Хятадын мөнгөн тэмдэгт цаашид "уян хатан, далайцтай хэлбэлзлийг хадгална" гэж шинжээчид үзэж байна. Хятадын Төв банкнаас тогтоосон албан ёсны тэнцвэрт хэлбэлзлийн далайц нь өдөрт 2 хувиас хэтрэхгүй байх ёстой аж. Юанийн ам.доллартой харьцах ханш 2017 онд 6.2 хувиар чангарч байсан бол 2018 онд 5.1 хувиар буурч, харин 2019 онд хэд хэд  хэлбэлзсэний дараа 1.86 хувиар буурсан байна.


 


Холбоотой мэдээ