“Brent” маркийн нефтийн үнэ 36 ам.доллар давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-26 14:57:32

МОСКВА. /RIA Novosti/. Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр сэргэх хандлагатай байгаатай холбоотойгоор мягмар гаргийн өглөө дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсжээ.


Лондоны ICE биржийн арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.97 хувиар өсөж, нэг торх нь 36.23 ам.доллар болсон бол Америкийн “WTI” маркийн нефтийн долдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 34.4 ам.долларт хүрч, 3.43 хувиар өссөн байна.


Нефть үйлдвэрлэгч орнууд олборлолтынхоо хэмжээг бууруулах үүргээ биелүүлж байгаатай, мөн улс орнууд хорио цээрийн хязгаарлалтыг цуцалж, дэлхийн зах зээлд нефтийн эрэлт сэргэж эхэлж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд өөдрөг үзэл бий болсон нь нефтийн үнэ ийнхүү өсөхөд нөлөөлжээ.


Холбоотой мэдээ