Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилтөд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-27 09:35:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2030 он хүртэл таван зорилт бүхий бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хотжилт, бэлчээрийн аж ахуйгаас шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа. 2010 онд улсын хэмжээнд цөлжилтийн судалгааг хийсэн байдаг. Харин аймгийн хувьд цөлжилт хэр ихээр явагдаж байна гэдгийг орон нутгийн төсвийн 32,7 сая төгрөгийн өртгөөр “Эко инноваци хөгжлийн төв” ТББ-аар судлуулж тогтоолгожээ. Судалгааны дүнд тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь цөлжилтөд өртсөн байна хэмээн тодорхойлогдсон. Цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг мэдээллээ.

2030 он гэхэд Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах таван зорилтын хүрээнд 18 бодлогын 23 техник арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлт гарган ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ