Булган аймагт 22 байгууллага шилэн дансны мэдээллийг бүрэн оруулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-28 10:36:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, эмийн эргэлтийн сангийн шилэн дансны мэдээллийг шалгалаа.

Өнгөрсөн онд “Shilendans.gov.mn” сайтад тус аймгийн 22 байгууллага мэдээллээ бүрэн оруулж, 181 байгууллага 2452 мэдээллийг хугацаа хоцроон мэдээлж, 16 байгууллага 90 мэдээллийг ил тод болгоогүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

            - Бугат сумын “Элгэн Бугат фарм” эмийн эргэлтийн сан, аймгийн нөөцийн газар, Бугат сумын соёлын төв зэрэг байгууллага 9-24 мэдээллийг ил тод болгоогүй байна. Мөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага шилэн дансны мэдээллийг бүрэн байршуулахгүй байна. Шилэн дансны мэдээллийг хугацаа хоцроосон, тасалсан байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргад уламжилдаг гэж аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баттулга хэллээ. Шилэн дансны мэдээллийг нөхөн оруулах, байгууллагын дарга, нягтлан бодогч, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, иргэдэд сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэргээр хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажилласнаар тус аймаг шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр 2017, 2018 онд улсын хэмжээнд эхний байрт шалгарч байжээ.

Холбоотой мэдээ