Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 08:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр".


Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.


Жил бүр уг өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулан нийсэлэлийн төв талбайд "Монгол хүүхдүүд" ёслолыг зохион байгуулдаг ч энэ онд "COVID-19"-өөс үүдэн цуцлагдсан. Улмаар хүүхдийн баярыг гэртээ тэмдэглэхийг холбогдох байгууллагууд уриалаад буй юм.
Холбоотой мэдээ