Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа багшид нэмэгдэл хөлс олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 15:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” асуудлыг шийдвэрлэв.


Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газраа цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ хүүхэд бүрийн суралцах, хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Холбоотой мэдээ