Танхимын давтлагад нийт сурагчийн 90 хувь нь хамрагдаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-02 15:30:53

Архангай /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар ЕБС-ийн 12 ангийн суралцагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг явуулж байгаа. 


Аймгийн хэмжээнд өнөөдрийн мэдээгээр Ерөнхий боловсролын 21 сургуульд нийт 12 дугаар анги төгсөгч 918 сурагч сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагад хамрагдахаас 863 сурагч хамрагдаж 94.0 хувьтай байна. 

Давтлагыг өнгөрөгч 5-р сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд нэг сарын хугацаатай явуулна.


Холбоотой мэдээ