СОНГУУЛЬ-2020: “ШИНЭ эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдсэн “ШИНЭ эвсэл”-ээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр
“ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО - 21” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
1. ХҮЧИРХЭГ МОНГОЛ ХҮН
Иргэн бүр, өрх болгоныг төрийн бодлогын төвд тавьж, нэг иргэний асуудлыг нэгдсэн бодлогын үндэс болгож, уламжлалт үндэсний ухаанд суурилсан боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар хариуцлагатай, мэдлэг боловсролтой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг монгол хүнийг бий болгоно.
2. ШУДАРГА ЁСЫГ САХИУЛЖ, ШИНЭ ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ ТОГТООНО.
Хүний жам ёсны эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагатай жинхэнэ монгол төрийг цогцлоон бүтээнэ. Монгол төрийн цэвэр тунгалаг байх залгамж чанарыг хамгаалах зорилгоор төрд шургалсан, авлигажсан, олигархижсан бүлэглэлд хариуцлага тооцож, нээлттэй, ил тод, шударга ёсыг эрхэмлэн хэрэгжүүлэх шинэ дэг журам, хариуцлагын тогтолцоог бий болгоно.
3. БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ ХҮН - АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ
Эх орны эрдэс түүхий эд, байгалийн баялгийг ашиглах, олборлох үйл ажиллагааг үндэсний эрх ашиг, нийт ард түмний ашиг сонирхолд нийцүүлж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгож, аж үйлдвэрийн хувьсгал хийж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрс өөрчлөлтийг авчирна.
4. НОГООН ЭДИЙН ЗАСАГ - ШИНЭ ХӨГЖЛИЙН СУУРЬ ҮНДЭС
Хүрээлэн буй орчинд ээлтэй, байгаль орчны бохирдлын эрсдэлийг бууруулсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, дэвшилтэт технологи, шинжлэх ухаан, инновацыг дэмжиж тогтвортой, ногоон хөгжлийн суурийг тавина. Уламжлалт хөдөө аж ахуй, үндэсний онцлогтой үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг шинэ шатанд хүргэж, ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.
5. МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭС – ХҮЧИРХЭГ МОНГОЛ ГЭР БҮЛ
Төр улсын үндэс - монгол өрх, гэр бүлийг ирээдүйдээ итгэлтэй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэн бүрийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чанартай, хүртээмжтэй үйлчилгээнд хамруулж, хүн бүрийг ажилтай, өрх бүрийг орлоготой болгож, орлогод нийцсэн орон сууцаар айл бүрийг хангах цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
6. ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ОЮУН САНААНЫ СЭРГЭЛТ
Үндэсний өв уламжлал, ёс заншил, түүхэнд шингэсэн мэдлэгээ хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээж, харийн хүчний зөөлөн бодлогын нөлөөллөөс эх орноо хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ. Монгол Улсын үндэсний эрх ашиг, иргэдийн эрхийг хамгаалсан эх оронч бодлого хэрэгжүүлж, их түүх, соёлын өв, үндэсний үнэт зүйлээ хамгаалах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
7. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Дотоодын зах зээлээ хамгаалсан, экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлнэ.
Бүсчилсэн хөгжил, орон нутгийн бие даасан байдлыг бататгаж, “нэг сум - нэг брэнд” хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.
Мөрийн хөтөлбөрт 21 аймаг, орон нутгийн хөгжлийн чиглэлээр тусгайлан орох заалтуудыг тусгав.
ШИНЭ ЭРГЭЛТИЙН 21 БОДЛОГО
1. Шударга ёс, хариуцлагын хувьсгал хийж, авлигач албан тушаалтнуудыг өршөөлд хамруулсан хуулийг хүчингүй болгож, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг эргүүлж авна. Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгоно.
2. Бага насны хүүхдийн эрхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, онц их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3. Улс төрийн шинэчлэл хийж намчирхал талцалыг зогсоож авлигад идэгдсэн, амлалтаа биелүүлээгүй улс төрийн намуудад хариуцлага тооцно. Орон нутгийн сонгуулиудад улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж, иргэдийн хурлыг иргэдэд өгнө. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно.
4. Төрийн хариуцлагын тухай хууль баталж мөрдүүлнэ. Тухайлбал валютын ханшийг гэнэтийн өсөлт гэх мэт төрийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.
5. Банк, санхүүгийн системийн тогтолцоог оновчтой болгож олон нийтийн хяналттай болгоно.
6. “Өргүй Монгол” санаачилгыг эхлүүлнэ.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, Стратегийн орд газруудын үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Монгол Улсад ашиггүй, Монголчуудын эрх ашгийг зөрчсөн уул уурхайн гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллана.
8. Ажлын байрыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. "Хөгжлийн хүрд" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
9. Багш, эмч, сувилагч, төрийн албан хаагчдын цалин хөлсийг валютын ханш, инфляцаас хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
10. Аж ахуйн нэгж байгууллагууд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд тэгш, шударга хамрагдах нөхцөлийг бүрдүүлж тэртэй хамаарал бүхий томоохон аж ахуйн нэгжид давуу эрх олгосон өнөөгийн тогтолцоог шинэчилнэ.
11. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний шууд хамаарал бүхий этгээдүүд зээл авахыг хуулиар хориглоно.
12. Залуучуудыг дэмжих, өрх гэр бүлийн зардлыг бууруулах зорилгоор сурлагын өндөр амжилт үзүүлсэн оюутнуудыг төрийн өмчит их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр сургана. Төрийн зардлаар гадаадад сурсан мэргэжилтнүүдийг төрд ажиллах, сургалтын зээлийг барагдуулах хариуцлагын тогтолцоог бий болгоно.
13. Уул уурхайгүй, ногоон хөгжил, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлно. "Ижий төгөл", "100 сая мод" хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлнэ.
14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд:
- Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль батална.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд чөлөөт суудал хуваарилна.
15. Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпорацийг нэгтгэн зохион байгуулж “Гэр хорооллын хөгжлийн корпораци” болгон өөрчилнө.
16. “Бүрэн ажил эрхлэлт” санаачилгын хүрээнд ажлын байрны баталгааг сайжруулна.
17. Тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн амьдралд хүрэлцэхүйц түвшинд хүргэнэ. Тэтгэврийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлж өвлүүлэх эрхийг хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
18. Эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан, ил тод байдлыг хангаж, Монгол хүн бүр эрүүл мэндийн даатгалаараа үзлэг, шинжилгээнд хамрагдах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
19. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор төрийн худалдан авалтад эзлэх дотоодын бараа бүтээгдэхүүний хэмжээг 10 дахин нэмэгдүүлнэ.
20. “Монгол малчин - Эдийн засгийн үндэс” санаачилга, цахим хөдөө аж ахуй, усны аж ахуйн санаачилгыг эхлүүлнэ.
21. Хүнсний гол нэрийн төрлийн бүтээгдэхүүний найдвартай хангамжийг төрөөс зохицуулна. Баталгаат хүнсний аюулгүйн нөөцийн улсын болон бүс нутгийн агуулахын систем байгуулна.
1. ШУДАРГА ЁС, ХАРИУЦЛАГЫН ХУВЬСГАЛ
1.1 Улс төрийн тогтолцоо, сонгуулийн шинэчлэл
1. Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй, бодлогын нам болгож иргэд сонгогчдын намчирхал талцалыг зогсооно.
2. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй эрх баригч намуудад хариуцлага тооцдог хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ.
3. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал, давуу эрхийг хязгаарлаж, эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4. Төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдийг оффшор бүсэд байрших банк, санхүүгийн байгууллагад хөрөнгө байршуулахыг хориглоно.
5. Монголын төрөөс хулгай хийсэн, авлига авсан, гадаад хүний эрх ашигт үйлчилсэн этгээдийг Монгол төрд дахин ажиллуулахгүй байх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
6. Төрийн өндөр албан тушаалтан ажлаа өгсний дараа гадаад улсад удаан хугацаагаар зорчих, оршин суух, гадны этгээдээр өмгөөлүүлэхийг хориглосон хуулийн зохицуулалтыг бий болгоно.
7. Хүний эрхийг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилтыг хангах чиглэлээр:
- Иргэний оролцоо, хяналтын бүтцийг төрийн удирдлагын тогтолцоонд бий болгоно.
- Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, харилцан тэнцвэржилтийг хангана.
8. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах, улс төрийн нам сонгуульд ялахын тулд төрийн албыг дамлан зарахыг санаархсан тохиолдолд хүлээх хариуцлагыг чангаруулж, сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах, мөн намуудын санхүүжилтийн тогтолцоог ил тод нээлттэй болгож, хууль бус санхүүжилт авсан нь шүүхээр тогтоогдсон улс төрийн намыг татан буулгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9. Орон нутгийн сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр, иргэдээс нэр дэвшүүлж, сонгох тогтолцоог бий болгож намчирхал, талцалыг зогсооно.
10. Сонгуулийн зардлыг эрс бууруулж, нэр дэвшигч бүр ижил, тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Мөнгөний сонгуулийг устгаж, санал худалдан авах явдлыг таслан зогсооно.
1.2 Шүүх, хууль хяналтын байгууллагын шинэчлэл
Ял шийтгэлийн бодлогыг оновчтой болгоно:
1. Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгоно.
2. Шүүхийн авлигын үндэс болсон хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3. Эрүүгийн эрх зүйн ял шийтгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
4. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгоно. Онц их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэгт насаар нь хорих ял оноох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
5. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг эрс чангатгана.
6. Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд насаар нь хорих ял оноох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
7. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг элдвээр дарамтлах, доромжлох, хүнлэг бус хандах, тарчилган зовоох зэрэг хүчирхийллийн бүх хэлбэр, тэдгээрийг арилгах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх гэмт хэргийн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
8. Зөрчлийн хуулийг шинэчилж, оногдуулах шийтгэлийг сонголттой болгоно.
Шударга, мэргэшсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ:
1. Сонгодог шүүх байгуулахыг зорино. Шүүх дээр байгаа хэрэг маргааныг хүнд, хөнгөн, нийгэмд үзүүлэх үр нөлөө, шүүгчээс мэргэжлийн ур чадвар шаардагдах байдал зэргээр нь ангилж дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх замаар хүнд сурталгүй, хурдан шуурхай шийдвэрлэдэг бүтэц, тогтолцоог бүрдүүлж шүүхийн зардлыг багасгана.
2. Жижиг хэргийн шүүхийг байгуулж ийм төрлийн шүүхийн шүүгчийг иргэд сонгодог болохыг зорино.
3. Шүүхийг хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх эрх мэдэл, улс төр, нөлөө бүхий компаниудын удирдлага, төрийн өндөр албан тушаалтнаас хамгаалж шүүхийн эдийн засгийн болон бусад хараат бус байдлыг Үндсэн хуулиар бататгана.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчлэл хийнэ.
5. Шүүгчийг бизнесийн болон улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн шүүн таслах ажиллагаанд оролцдог болгоно.
6. Гэр бүлийн дагнасан шүүхийг байгуулахыг зорино.
7. Шүүхийн бус хэрэгслүүдийг дэмжиж арбитр, эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлнэ.
8. Бүх шатны шүүгчдийг томилохын өмнө нийтийн сонсголоор хэлэлцэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
1.3 Хүний эрхийг баталгаажуулах шинэчлэл
Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлнэ:
1. Хүний эрхийг дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагаанд зөв, тасралтгүй хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
2. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог бие даасан хороо болгож өргөтгөнө.
3. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгохдоо ард түмний нийтлэг эрх ашиг, хүний эрхийг дээдэлж ажиллах нөхцөлийг хангуулна.
Мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангана:
1. Нууц хамгаалах хуулиудаар тогтоосон илүүц хязгаарлалтыг арилгах зэргээр төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэний мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь нарийвчлан тодорхойлсон хууль зүйн орчин бүрдүүлнэ.
2. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх замаар мэдээллийн эх сурвалжийг хамгаалж хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус үйл ажиллагааны баталгааг хангана.
3. Иргэдээс хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны талаар “шүгэл үлээх” эрх зүйн баталгааг бий болгоно.
4. Цахим, орчинд үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх эрх зүйн үндсийг баталгаажуулна.
Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ:
1. Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх, гэр бүлийн хүчирхийлэлд байлгах зэрэг хүчирхийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байнгын хүчирхийлэлд өртөж болзошгүй эмэгтэйчүүд, хүүхдийг асран хамгаалах, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар төр болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ.
2. Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчны үндсийг бүрдүүлнэ.
3. Монгол Улсын эдийн засагт, урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц улс хоорондын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй хууль бусаар байгуулсан гэрээний улмаас төр, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
4. Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас тухайн орон нутгийн иргэдэд учруулсан хохирлыг заавал нөхөн төлүүлэх механизмыг бүрдүүлнэ.
5. Хууль бусаар оффшор бүсэд нуусан хөрөнгийг илрүүлж, эдийн засгийн хөгжилд нөлөөлсний улмаас улсад учруулсан хохирлыг төр эргэлтэд оруулах замаар хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох, үндэсний баялаг бүтээгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр далд эдийн засгийн хувь хэмжээг бууруулж, шударга өрсөлдөөнийг бий болгохыг зорино.
1.4 Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шинэчлэл
1. Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус байгууллагыг байгуулна. Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана.
2. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй, бүхий л шатанд зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих нийтийн хандлагыг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
3. Шударга, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх замаар авлигыг эрс багасгах, төрийн жинхэнэ, үйлчилгээний албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоог улс төрийн нөлөөллөөс ангид, олон нийтэд нээлттэй байх зарчмаар хэрэгжүүлнэ.
4. Төсөв, санхүүгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгана.
5. Засгийн газрын худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй болгож олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг дээшлүүлнэ.
6. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, хянан шалгах, шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгож, авлигын эсрэг тусгайлан мэргэшсэн шүүгч, прокурор, авлигатай тэмцэх нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэж сургаж хөгжүүлнэ.
7. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бүтцийг боловсронгуй болгох, дотоод хяналт, мөрдөн байцаах нэгжийг бий болгох, харилцан хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэл баримтлан ажиллана.
8. Авлига албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах, “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
9. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих, сургалт судалгааны байгууллагуудыг дэмжин ажиллана.
10. Хувийн хэвшлийн байгууллагуудад чиглэсэн тусгайлсан авлигыг үл тэвчих хөтөлбөрийг хэрэгжүүлж, авлигын эрсдэлийн үнэлгээг хийх зарчмыг нэвтрүүлнэ.
11. Авлигыг үл тэвчих олон нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг Монгол хүний онцлог, соёл, зан төлөвт нийцүүлэн боловсролын бүх шат, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тохирсон арга, технологиор дамжуулан үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
1.5 Төрийн үйлчилгээний шинэчлэл
Төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтын оновчтой, үр дүнтэй байдал, засаглал
1. Хөгжлийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн төрийн байгууллагын бүтцийг оновчтой болгож тогтворжуулах, үйл ажиллагааны стандарт, үр дүн, хариуцлага, санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор удирдах бодлогыг хэрэгжүүлнэ.
2. Хөгжлийн бодлого, салбар хоорондын уялдааг нэгтгэн зангидах төрийн захиргааны байгууллагын статусыг нэмэгдүүлж, эрчимтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, үндэсний хөгжлийг нэгдсэн, бодлого, төлөвлөгөөтэй хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
3. Төрийн бодлого боловсруулах үйл явцад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг, зөвлөл, форум, цахим санал авах асуулга зэрэг шинэлэг арга, бүтцийг бий болгож үр дүнтэй ажиллахад чиглэсэн бодлого баримтална.
4. Хяналттай төрийг бэхжүүлэх зорилгоор иргэний нийгэм, иргэдийн оролцоо, хуулийн хэрэгжилт, бодлого төлөвлөгөөний үр дүн зэрэгт хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хараат бусаар тогтмол хийж, санал гомдлыг эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлнэ.
5. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ажлыг эрчимжүүлэн, гэрээний хариуцлага, үр дүн, иргэдийн хяналт үнэлгээнд тулгуурлах бодлого баримтална.
6. Төрийн өмчит компанийн томилгоог улс төрөөс ангид болгож, хулгай, луйвар, хууль бус үйлдлийг таслан зогсоож, хяналт, хариуцлагатай, нээлттэй, үр ашигтай аж ахуйн нэгж болгон өөрчлөн байгуулах ажлыг шинэ түвшинд гаргана.
7. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, зарцуулалтад мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.
8. Татвар, банк санхүү, хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчныг бий болгож хувийн хэвшилд дэмжин туслах төрийн үйлчилгээг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал
1. Төрийн албан хаагч нь иргэндээ үйлчилдэг өндөр ёс суртахуунтай, мэргэшсэн чадварлаг байж, хуулийг дээдэлж, үр дүнтэй, хариуцлагатай ажиллах зарчмаар төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулж хэрэгжүүлнэ.
2. Төрийн албыг ашиг сонирхлын зөрчилгүй, аливаа гэмт хэргээс ангид, цэвэр ёс суртахуун, мэргэшсэн боловсон хүчнээр бүрдүүлэн, ёс зүй сахилга, хариуцлагатай байж төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэх бодлого баримтална.
3. Төрийн албаны томилгоог улс төрөөс ангид болгож, гүйцэтгэл үр дүн, өндөр мэргэшилд үндэслэн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах, үйл ажиллагааны стандарт бүхий шатлан дэвшин ажиллах нөхцөлийн хангана.
4. Төрийн албанд хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын өндөр мэргэшсэн боловсон хүчнийг гэрээт, сэлгэх зэрэг аргаар ажиллуулж, мэдлэг нутагшуулах, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг нээж өгнө.
5. Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан системтэй хэрэгжүүлж, орчин үеийн шинэлэг төрийн албыг төлөвшүүлэх бодлого баримтална.
Цахим засаглал
1. Цахим засаглалыг хөгжүүлэх дэд бүтэц, технологи, хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний судалгаа, сургалт, эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
2. Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэдийн санал асуулгыг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн санд суурилсан төрийн шийдвэр гаргалт, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгоно.
3. Төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдээс гарах зардал, цаг хугацаа, элдэв шат дамжлагыг багасгана.
4. Блокчейн, хиймэл оюун ухаан, үүлэн технологийг ашиглах замаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргана.
5. Цахим болон гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлж энэ салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
2. БАЯЛГИЙН ХУВЬСГАЛ
2.1 Байгалийн баялгийн шударга хуваарилалт
1. Стратегийн ордуудад тулгуурлан баялгийн өгөөжийг ард түмэн, ирээдүй хойч үедээ шударгаар хүртээх Баялгийн сан байгуулна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, Стратегийн орд газруудын үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Эдгээр ордыг ашиглах компанийн удирдлагад олон нийтийн төлөөллийг оруулж хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлнэ.
3. Онцгой ач холбогдол бүхий уул уурхайн эрдэс, баялгийг үнэлэх аргачлалыг шинэчлэн баталж, стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ.
4. Геологи, уул уурхайн бодлого боловсруулахдаа үндэсний эрх ашиг, нийт ард түмний ашиг сонирхол, орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд бодитоор дэм болох, нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг тусгаж хэрэгжүүлнэ.
5. Байгалийн баялгийг боловсруулалтгүй экспортолж буй өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж хүнд аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц бодлого боловсруулна.
6. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас экологийн эрсдэлд орсон байгаль орчин, газар нутгуудад нарийвчилсан үнэлгээ хийж буруутай этгээдээр хохирлыг арилгуулах арга хэмжээ авна.
7. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбар хоорондын харилцан хамаарал, зохистой бүтцийг харгалзсан хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.
8. Уул уурхайн том төслүүдийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг нийт улсын болон тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулж тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг, амьдрах орчныг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.2 Газар, орон сууцны шинэчлэл
1. Гэр хорооллын газрыг дэд бүтцэд холбох ажлыг төрөөс зохион байгуулах буюу хувийн хэвшил, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулах бодлого баримтална.
2. Дэд бүтцэд холбогдсон газрыг иргэддээ өмчлүүлж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
3. Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпорацийг нэгтгэн зохион байгуулж “Гэр хорооллын хөгжлийн корпораци” болгон өөрчилнө.
4. Хашааны газраа өмчилсөн иргэд нэгдэн нийлж хоршоо байгуулан амины орон сууцны хороолол байгуулдаг олон улсын жишгийг төрөөс дэмжиж хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
5. Өрх бүрийг стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг хуульчилна.
3. НОГООН ЭДИЙН ЗАСАГ - ШИНЭ ХӨГЖЛИЙН ХУВЬСГАЛ
3.1 Төсөв, сангийн бодлого
1. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ.
2. Төсвийн тусгай шаардлагыг УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналаар өөрчилдөг болгож төсвийн төлөвлөлтийг сайжруулан алдагдлыг бууруулна.
3. Төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн урт хугацааны бодлоготой уялдуулан төлөвлөнө.
4. Засгийн газрын гадаад өрийн дарамтгүй болох төлөвлөгөө боловсруулна.
5. Шинэ технологи, инноваци, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэн төрийн худалдан авалтын шилэн тогтолцоог бий болгоно.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дотоодын аж ахуй нэгж, үйлдвэрлэл эрхлэгч нарт ээлтэй байдлаар өөрчилнө.
3.2 Мөнгөний бодлого
1. Төв банкны бодлогод дэвшилтэт өөрчлөлт хийх замаар банк санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг шинэчлэн мөнгө хүүлэх мөлжлөгийн системээс хөгжил дэвшилд нийцсэн олон тулгуурт эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бий болгоно.
2. Банкны зээлийн хүүгийн өсөлтийг хуулиар хязгаарлан үе шаттайгаар нэг оронтой тоонд оруулах эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.
3. Арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгож хувьцааг олон нийтэд эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
4. Валютын ханшны зөрүүгээс алдагдалд орж буй аж ахуй нэгж, иргэдийн хохирлыг бууруулах эрсдэлийн удирдлагын механизм бий болгоно.
5. Санхүүгийн зах зээлийг төрөлжүүлж, хөрөнгийн захын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
6. Бэлэн мөнгөний гүйлгээг эрс багасгах бодлого баримталж, бэлэн бус цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөлийг бий болгоно.
7. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнийг тогтвортой барих эрх зүйн орчныг Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
3.3 Татвар, бизнесийн орчин
1. Үйлдвэрлэгчдийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
2. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын зах зээлээ хамгаалах гааль, татварын цогц бодлого боловсруулна.
3. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж цаашид бүрэн буцаан олгох бодлого баримтална.
4. Аж ахуйн нэгж байгууллагууд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд тэгш, шударга хамрагдах нөхцөлийг бүрдүүлж тэртэй хамаарал бүхий томоохон аж ахуйн нэгжид давуу эрх олгосон өнөөгийн тогтолцоог шинэчилнэ.
5. Төсөв, татварын бодлогоор хот, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.
6. Гэр хороолол, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
7. Гадаадын хөрөнгө оруулалт татах зохистой бодлого хэрэгжүүлнэ.
8. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортод зарцуулж буй хугацааг дунджаар 14 хоног болгон бууруулж, худалдааны өртөг зардлыг хямдруулна.
9. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулах “Нэг цонхны үйлчилгээ”-г бий болгоно.
3.4 Үйлдвэрлэлийн бодлого
1. Хүнд аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, барилгын материал, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж, АНУ, ХБНГУ, БНСУ, Япон улс зэрэг улсын технологи, евро стандартыг нутагшуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
2. Газрын ховор элемент, ган үйлдвэрлэх, нүүрс хийжүүлэх, коксжуулах, занар боловсруулах, зэс хайлуулах, фторт нэгдлийн зэрэг хүнд аж үйлдвэрийн төвүүдийг байгуулах ТЭЗҮ-г боловсруулна.
3. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг тээвэр, ложистик, үйлдвэрлэлийг дэмжинэ.
4. Томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих бодлого баримтална.
5. Шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах "Монгол газрын тос боловсруулах" төслийг үргэлжлүүлнэ.
6. Үндэсний брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоршиж ажиллах (кластер) тогтолцоог бий болгоно.
7. Эрчим хүчний салбарт авлига, шахааны бизнес, өр төлбөрийг цэгцэлж цахилгаан үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн суурь зардлыг бууруулж дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ.
3.5 Жижиг дунд үйлдвэрлэл, Хөдөлмөр эрхлэлт
1. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санг нээлттэй, ил тод болгож, шалгуурыг шударга, уян хатан болгоно.
2. Бизнес эрхлэх зөвшөөрөл олгох үе шатыг цөөлж, дижитал үйлчилгээг нэвтрүүлнэ.
3. Хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, хүнсний суурь хэрэгцээг дотоодоосоо хангаж, органик, эко хүнсний экспортыг нэмэгдүүлнэ.
4. "Инновацийн 2.0 эрин” ба “Интернэт + ЖДҮ” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
3.6 Дижитал хөгжил, Инноваци, Гарааны бизнес
1. Харилцаа холбоо, мэдээллийн хүртээмжийн ялгааг бууруулах дэвшилтэт технологийн үйлчилгээг бодлогоор дэмжиж нэвтрүүлнэ.
2. Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг оновчтой болгоно.
3. Оюуны өмчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож шинэ бүтээл, шилдэг технологид оруулсан хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжинэ.
4. Гарааны (startup) бизнесийг дэмжих инкубатор, хөрөнгө оруулалт, батлан даалтын сан байгуулна.
3.7 Дэд бүтэц
1. Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулагт тээвэр ложистикийн төвд гаднын хөрөнгө оруулалтыг оруулах таатай орчныг бүрдүүлнэ.
2. Олон улсын болон орон нутгийн агаарын тээврийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар үнийг бууруулах бодлого баримтална.
3. Цахилгаан, дулааны үнийг бодитоор тогтоож, айл өрх, аж ахуйн нэгж,
байгууллагын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжинэ.
4. Хот, суурин газрын дэд бүтцийг хүн амын төвлөрөлд нь нийцүүлэн цогцоор нь хөгжүүлж, хот төлөвлөлтийн алдагдсан бодлогыг богино хугацаанд засаж залруулж, татвараас чөлөөлсөн, бууруулсан татварын болон эрчим хүчний үнэ тарифын шатлалтай бүсүүдийг бий болгоно.
5. Хэрэглэгчгүй дэд бүтэц, дэд бүтэцгүй хэрэглэгч гэх мэт уялдаа холбоогүй гүйцэтгэлгүй байдлыг арилгаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
6. Цэвэр усан хангамжийн хүрэлцээтэй, найдвартай, баталгаатай, байдлыг хангаж, усны хэрэглээг хэмнэх бодлогыг хэрэгжүүлнэ.
7. Хот, суурин газрын нийтийн тээвэрт хүртээмжтэй шинэ технологи нэвтрүүлэх бодлогыг боловсруулна.
8. Хот, суурин газрын ногоон байгууламж, авто зам, явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламж, үерийн далан сувгуудыг шинээр барих, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг иргэдийн саналд тулгуурлан шийдвэрлэдэг болно.
9. Эрчим хүчний ирээдүйг зураглах, хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргах, эрчим хүчний барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төслийг эрдэм шинжилгээ, судалгааны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг баримтална.
10. Аймгийн төвүүдийн утаа, агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан дулаанаар хангах цогц бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулна.
11. “Зам дагасан хөгжил” хөтөлбөр боловсруулна.
12. Агаарын тээврийг хөгжүүлэх “Хөх тэнгэр” хөтөлбөрийг боловсруулж, олон улсын агаарын тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3.8 Хөдөө аж ахуй
Мал аж ахуй
1. Баталгаатай хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлнэ.
2. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үнийн уналтаас хамгаалах хөдөө аж ахуйн санхүүжилт, хүнсний нөөц, түүхий эдийн баталгаат агуулахын нэгдмэл тогтолцоог бий болгоно.
3. Арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний боловсруулалтыг 70-аас доошгүй хувьд хүргэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлогыг баримтална.
4. Төрөлжсөн ахлах анги байгуулж малчин мэргэжлээр хүүхэд, залуучуудыг сурган малчдын залгамж халааг бэлтгэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5. Мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээр хамгаалахад чиглэсэн малын хөлийн татварын шаталсан, ялгавартай татвар тогтоох эрхийг орон нутгийн иргэд, иргэдийн хуралд өгнө.
6. Мал эмнэлгийн олон улсын жишигт нийцсэн үндэсний тогтолцоог бий болгох, малын эрүүл мэнд, удмын санг сайжруулах бодлогыг баримтална.
7. Малчдын орлогын эх үүсвэрийг тодорхой болгож малчин өрх бүр үйлдвэрлэл эрхлэх боломж олгоно.
8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, бэлчээр ашиглалтын бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
9. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг төрөөс нэгдсэн бодлогоор зохицуулж зөвхөн дотоодын зах зээлийг хангасны дараа экспортлох бодлогыг хэрэгжүүлнэ.
10. Нарийн, нарийн ноост хонь, мах, сүүний чиглэлийн үхэр гэх мэт өндөр ашиг, шимт мал сүргийн бүтцийг хөгжүүлж, монгол орны уур амьсгалд зохицсон үүлдрийг нутагшуулах бодлого баримтална.
11. “Цахим хөдөө аж ахуй” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Газар тариалан, хүнс
1. Төмс, хүнсний ногоо, улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болно.
2. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор төрөөс усалгааны систем барьж усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлнэ.
3. Хүн амын хэрэгцээг эрүүл баталгаатай хүнсээр хангах дотоодын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 50 хувь, сүүний 60 хүртэл хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг болно.
4. Сахар агуулсан бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг үе шаттайгаар хориглон экологийн цэвэр, эрүүл хүнсний хэрэглээг дэмжинэ.
5. Баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 85 хувьд хүргэнэ.
6. Хүнсний гол нэрийн төрлийн бүтээгдэхүүний найдвартай хангамжийг төрөөс зохицуулна. Баталгаат хүнсний аюулгүйн нөөцийн улсын болон бүс нутгийн агуулахын систем байгуулна.
3.9 Байгаль орчин, аялал жуулчлал
Байгаль орчин
1. Байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашиглан, эко системийн тогтвортой байдлыг хадгалах замаар хүртээмжтэй өсөлтийг бий болгон хүний хөгжлийн индексийг дээшлүүлэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ.
2. Уул уурхайгүй, ногоон хөгжил, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлно. "Ижий төгөл", "100 сая мод" хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлнэ.
3. “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийг шинэчлэн боловсруулж хүн ам, үйлдвэрлэлийн усны зохистой хэрэгцээг бодлогоор тодорхойлон үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
4. Баталгаат ундны усаар хангагдсан хүн амыг хангах, ариун цэврийн байгууламжийг төрийн бодлогын салшгүй хэсэг болгох бодлогыг баримтална.
5. Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хувийг тусгай хамгаалалтад авч, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон голыг хамгаална.
6. Цаг уурын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрэн цахимжуулна.
7. Бороо хур, шар усны үер, гадаргын илүүдэл усыг хуримтлуулж боломжит бүх газар хөв цөөрөм үүсгэн ашиглах үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
8. Хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд ээлтэй хог боловсруулах үйлдвэр барих ажлыг зохион байгуулна.
9. Гэр хорооллын орчноос үүсч буй хөрсний бохирдол нүхэн жорлонгоос ангижрах ариутгал, халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
10. Уран, цөмийн хог хаягдлын талаар баримтлах бодлогыг боловсруулна.
Аялал жуулчлал:
1. Улирлын онцлогт тохирсон аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримтална.
2. Байгалийн унаган байдлыг хадгалах замаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
3. Монгол Улсын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого үзэл баримтлалд Монгол угсаатны нүүдлийн соёл иргэншлийг шингээсэн 4 улирлын өнгө төрх үзэсгэлэнт түүх соёлын дурсгалт газар, археологийн олдвор, дэлхийд нэн ховордсон биологийн олон төрөл зүйл зэрэг давуу талуудыг зүй зохистой хослуулсан, гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
4. Гадаад дотоодын аялал жуулчлалыг нутгийн иргэдийн шууд оролцоонд тулгуурласан экологийн баримжаатай үзэл баримтлалыг Монгол улсын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ.
5. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, аялал жуулчлалын салбарын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хууль эрх зүйн орчинг бий болгоно.
6. Аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй бүх стандарт, журам, тогтоолуудад үнэлгээ хийж сайжруулна.
7. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг бий болгож, агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг хоёрдогч эх үүсвэрээр хангана.
4. ӨРХ-ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ШИНЭ БОДЛОГО
4.1 Хүүхэд, залуучуудын хөгжил
1. Хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин, эдийн засгийн баталгааг хангаж “Хүүхдийн мөнгө”-ийг ялгаваргүйгээр үргэлжлүүлэн олгохыг бодлогыг баримтална.
2. Хүүхдийг сургуулийн орчинд хамгаалах зорилгоор сургууль бүрийн дэргэд багш, сурган хүмүүжүүлэгчээс гадна сургуулийн цагдаа, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, эцэг, эхийн хороог байгуулж хүүхдийг бүх талаар хамгаалах бодлогыг дэмжинэ.
3. Хүүхдийг гэр бүлийн орчинд нь хамгаалах хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүд, салсан гэр бүлийн хүүхдүүд, бүтэн өнчин хүүхдүүдийг төрийн бодлогоор хамгаална.
4.2 Гэр бүлийн хөгжил
1. Гэр бүлийн бодлогыг шинэчлэх замаар гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ.
2. Гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлж дундаж давхаргын нийгэмд эзлэх хувийг эрс нэмэгдүүлнэ.
3. Өрх толгойлсон, ажил, орлогогүй эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.
4. Нийгмийн хамгааллын үйлчилгээг ядуу, эмзэг бүлгүүдэд оновчтой, эрх тэгш хүртээх бодлогыг баримтална.
4.3 Тэтгэврийн шинэчлэл ба өндөр настан
1. Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж төр, хувийн хэвшлийн олон тулгуурт тогтолцоог бий болгох бодлогыг боловсруулна.
2. Тэтгэврийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлж өвлүүлэх эрхийг хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3. Тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн амьдралд хүрэлцэхүйц түвшинд хүргэнэ.
4. Ахмад настны дунд нийтийн бүжиг, идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулна.
4.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн нийгмийн хамгааллын тухай хууль эрх зүйн орчныг бий болгоно.
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж ахуй эрхлэх, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх боломж нөхцөлөөр хангах бодлого баримтална.
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг (ХБИ) ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргаж тэдний эрхийн чиглэлээр мөрдөгдөж байгаа хуулиудын бодит хэрэгжилтийг хангуулна.
5. Ипотекийн зээл, түрээсийн байрын хөтөлбөрүүдэд ХБИ-ийг дэмжсэн квот тогтмол бий болгох бодлогыг боловсруулна.
6. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг ХБИ-д ээлтэй байх стандартыг боловсруулна.
7. Орон сууц, барилгын улсын комисст ХБИ-ийн эрхийг хамгаалах байгууллагаас төлөөлөл оруулна.
8. Харилцаа холбоо, мэдээллийн хүртээмжийн ялгааг бууруулах технологийн үйлчилгээг бодлогоор дэмжиж нэвтрүүлнэ.
9. Эмчилгээний үр дүнд дахин сэргэхгүй нь нотлогдсон (бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой, аль нэг эрхтэний тайралт, нугасны тасралт, дауны хам шинж, оюуны хомстол, саажилт г.м) өвчнийг магадалгааны комиссоор оруулж хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр тогтоодог болно.
10. ХБИ-ийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгоно.
11. Жижиг дунд бизнес эрхлэгч ХБИ-ийг хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрт давуу эрхтэйгээр хамруулж байх дүрэм журмыг тогтооно.
12. Бүх шатны сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бие даан суралцах дэд бүтэцтэй байх стандартыг тогтооно. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах багш нарыг дэмжиж бэлтгэнэ.
13. ХБИ-ийн сонгох, сонгогдох эрхийг хангах зохицуулалтыг сайжруулна.
5. ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮН - ШИНЭ БОДЛОГО
5.1 Боловсрол
1. Төрөөс 1-3 насны хүүхдийг хамруулах Цэцэрлэгийн өмнөх боловсролын байгууллага (ЦӨББ, ясли)-ын хууль, эрх зүйн орчин, орчны стандартыг бий болгох хууль эрх зүйн орчныг боловсруулна.
2. Цэцэрлэг (СӨББ-д)-т хүүхдийг 3 настайгаас нь хүлээн авч, анги дүүргэлтийг 25 хүүхдээс дээшгүй байхаар тооцон, хамрагдалтыг 90-ээс дээш хувьд хүргэх стандартыг боловсруулна.
3. Малчин өрхийн 6 настай хүүхдүүдийг танхим болон цахим, гэрийн сургалтын хэлбэрээр суралцах сонголттой орчинг бий болгоно.
4. ЕБС-ын анги дүүргэлтийг 35-аас дээшгүй хүүхэдтэй байх стандартыг дагаж мөрдүүлнэ.
5. ЕБС-ийн ахлах ангийг мэргэжил олгох хувилбар сургалттай болгоно. Зориулалтын дадлагын газар, урлан, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангаж үйлдвэрлэлийн сургалт явуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
6. ЦӨББ, СӨББ, ЕБС-ийн сургалтын үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 10-аас доошгүй жилээр тогтвортой хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгоно.
7. Сурах бичгийг үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд боловсруулж, дотооддоо хэвлэх, сурах бичиг, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шууд захиалгаар тогтоосон цаг хугацаанд чанартайгаар хэвлэн, түгээх бодлогыг боловсруулна.
8. Сурагчийн дүрэмт хувцас, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг эрүүл, аюулгүйн стандартад нийцүүлэн үндэсний үйлдвэрлэгчдээр эх орондоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
9. Боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх түвшинд иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангаж ажиллана.
10. Боловсролын салбарын багш, ажилчдыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах бодлогыг дэмжинэ.
11. Сургуулийн өмнөх боловсролд гэрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
12. Үндэсний уламжлалыг агуулсан ёс зүйн боловсролыг бий болгоно.
5.2 Эрүүл мэнд
1. Эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан, ил тод байдлыг хангаж, Монгол хүн бүр эрүүл мэндийн даатгалаараа үзлэг, шинжилгээнд хамрагдах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
2. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах бодлого баримтална.
3. Эрүүл мэндийн төлбөрт үйлчилгээнд нийгмийн тодорхой бүлгүүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4. Гурав дахь шатлалын төрийн өмчит нэгдсэн эмнэлэг, гэмтлийн эмнэлгийг шинээр байгуулах ажлыг эхлүүлнэ.
5. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, ажилчдын ажлын ур чадвар хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор, мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6. Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улс оронд хийлгэхийг хориглох бодлогыг хэрэгжүүлнэ.
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгоно.
8. Хууль бус эмийн худалдааг таслан зогсооно.
9. Эмч, эмнэлгийн ажилтныг ажлын ачаалал, ажлын нөхцөл, ур чадвар, чиг үүргээс хамааран хөдөлмөрийн үнэлэмжийг оновчтой болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
10. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа судалгаа шинжилгээний эмнэлгийг бодлогоор дэмжинэ.
5.3 Спорт
1. Нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлж нийт иргэдэд дадал хэвшил болгоно.
2. Сурагчдын хамрагдах спортын болон бусад дугуйлангийн тоог нэмэгдүүлнэ.
3. Бүх спортын төрөлд 20 хүртэлх насны залуучууд тив дэлхийн чансаатай тэмцээнд оролцоход төрөөс дэмжлэг үзүүлнэ. Гаргасан амжилтыг улсаас тодорхой хэмжээнд үнэлж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна.
4. Биеийн тамир, спортыг олон төрлөөр, чөлөөт сонголт хийх боломжоор хангаж хөгжүүлнэ.
5. Бүх шатны биеийн тамир, спортын байгууллага, клубүүдийг болон спортын салбарыг дэмжигч хувь хүн, аж ахуйн нэгж нь төрийн нэгдмэл үйл ажиллагааг, өмчийн олон хэлбэрт тулгуурлан хөгжүүлэх бодлогыг баримтална.
6. Допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, дотоодын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ёс зүйтэй уялдуулах талаар холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
7. Биеийн тамир, спортын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх хэлбэрээр спортыг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
8. Спортын клуб, зөв хооллолтын клубүүдыг магадлан итгэмжлэлд хамруулан эрх олгож эрүүл мэндийн даатгалаар төлбөр тооцоог хийдэг болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9. Үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын тив, дэлхий, олимпд өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгоно.
10. Спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
11. Биеийн тамир, спортоор дамжуулан идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан гэр бүл, иргэдийг эрүүл чийрэг, эм хэрэглэдэггүй, иргэдийн тоог нэмэгдүүлнэ.
12. Өрхийн эмнэлгүүдийн эмч нарт жороос гадна аль болох системтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөний талаар зөвлөмж өгөх мэдлэг, арга зүйгээр хангана.
13. Зөвхөн шилдэг гэгдэх цөөн хэдэн спортын төрлүүдэд их хэмжээний мөнгө зарцуулахаас илүүтэй олон нийтийг хамарсан спорт, нийтийг эрүүл чийрэг болгох спорт үйл ажиллагааг дэмжинэ.
6. ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ОЮУН САНААНЫ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО
6.1 Монгол үндэсний цогц үзэл санааг сэргээн эмхлэх хүрээнд:
1. Үндэсний үнэт зүйлийн тухай хууль гаргана.
2. Соёлын яам байгуулна.
3. Монгол үндэсний уламжлал, ёс заншил, өв соёл, түүхэнд шингэсэн мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны судлагдахуунд оруулна.
4. Шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан Монголын уламжлалт өв, мэдлэгийг хүүхэд залуус, хойч үедээ төрийн бодлогоор өвлүүлнэ.
5. Хөдөлмөрч, эх оронч, чадварлаг, ёс зүйтэй Монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор бүх шатны боловсролын тогтолцооны хүрээнд үндэсний түүх, хэл соёл, ёс заншил, утга зохиолын хөтөлбөрийг цогцоор нь боловсруулж хэрэгжүүлэх бодлого баримтална.
6. Иргэн бүрийг угийн бичиг хөтлөх, өвөг дээдэс, угийн хэлхээгээ мэддэг болгох зорилгоор иргэний бүртгэлийн мэдээллийн системд угийн хэлхээг тодорхойлох. Иргэн бүрийг угийн бичиг хөтлөх, өвөг дээдэс, угийн хэлхээгээ мэддэг болгох зорилгоор иргэний бүртгэлийн мэдээллийн системд угийн хэлхээг тодорхойлдог болно.
6.2 Үндэстний оюуны үнэт зүйлс, уламжлал, сэтгэлгээг гадаадын зөөлөн хүчний бодлого, шашны гаж урсгалын нөлөөллөөс хамгаалах хүрээнд:
1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилнэ.
2. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулна.
3. Монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоно.
4. Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуультай болно.
5. Эх орон, тусгаар тогтнол, өв соёлоо эрхэмлэн дээдлэх, эх түүхээрээ бахархах үзэл санааг хүүхэд залууст өвлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. Биет ба биет бус соёлын өвийг бүртгэлжүүлэх, хамгаалах, сэргээх бодлого баримтална.
7. Үндэсний үнэт зүйлсийг сэргээсэн, бахархах урам зоригийг бадраасан контентийн үйлдвэрлэлийг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгоно.
6.3 Монгол Улсын их түүх, соёл, танин мэдэхүй, өв уламжлалыг дэлхий дахинаа сурталчлах хүрээнд:
1. Уран сайхны болон баримтат киног дэлхийн шилдэг кино компаниудтай хамтарч хийх зохицуулалтын орчин бүрдүүлнэ.
2. Бусад оюуны бүтээл, биет бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулах, сурталчлах бодлогыг хэрэгжүүлнэ.
3. Нүүдэлчдийн уламжлалт соёлыг хадгалан хамгаалж, суурин соёлтой зүй зохистой хослуулан хөгжүүлнэ.
4. Соёлын үнэт зүйлийг бүтээгч, соёлын биет бус өвийг тээгч нарт төрөөс дэмжлэг үзүүлэх, соёл урлагийнхан өөрийн дэг сургуулиа чөлөөтэй хөгжүүлэх нөхцөлөөр хангана.
5. Соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, хилийн чанадад байгаа болон алдагдсан Монголын өв соёлыг буцаан авчрах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6.4 Гадаад бодлого
1. Үндсэн хуульд заасан төрийн гадаад бодлогын үндсийг тодорхойлох УИХ-ын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх механизмыг сайжруулна.
2. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн (элчин сайд, ерөнхий консул) нарын томилгоог нийтийн сонсголоор авч хэлэлцдэг болно.
3. Хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх болон шинжлэх ухаан-технологийн олон улсын хамтын ажиллагааг Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал чиглэл болгон идэвхтэй хэрэгжүүлнэ.
4. Хоёр хөрш, гуравдагч хөрш орнуудтай байгуулсан болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана.
5. Гадаад харилцаанд тооны төлөө хөөцөлдөх бус, чанарын ахиц гаргах системтэй арга хэмжээ авна.
6. Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч гадаад харилцааны яамны системд боловсон хүчний сонгон шалгаруулалтыг ил тод болгож, мэргэшлийн чадавхыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөө хэрэгжүүлнэ.
7. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний иргэншлийн статусыг тодорхой болгох, сонгуульд оролцох эрхийг нь сэргээх, гадаад харилцаан дахь иргэдийн оролцоог системтэй болгоно.
8. Бүс нутгийн энх тайвныг дэмжиж “Улаанбаатар – Шинэ Хелсинки” бодлого хэрэгжүүлэн олон тулгуурт гадаад бодлогыг хөгжүүлнэ.
9. Гадаад харилцааны бодлогод улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааг үр ашигтай болгох, бусад улс, олон улсын байгууллагаас тарифын болон тарифын бус дэмжлэг авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана.
10. “Гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгт энхийг эрхэмлэгч идэвхтэй байр сууриа бэхжүүлнэ.
6.5 Батлан хамгаалах бодлого
1. Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарын сургалтын материаллаг баазыг сайжруулж, боловсон хүчнийг чадавхжуулах бодлого хэрэгжүүлнэ.
2. Монгол Улсын зэвсэгт хүчний зэвсэглэлийг орчин үеийн зэвсэглэлээр шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.
3. Гадаад Улсад суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ.
4. Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, дэвшилтэт технологийг нэвтрүүлж батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
5. Гадаад улс орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг Монгол улсад бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зохистой тэнцвэрийг хамгаалах бодлого явуулна.
6. Батлан хамгаалах салбарт кибер аюулгүй байдал хариуцсан нэгж байгуулна.
7. Иргэн-цэргийн харилцааг эрчимжүүлж эх оронч үзлийг түгээнэ.
8. Батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогыг үргэлжлүүлнэ.
7. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Мөрийн хөтөлбөрт орон нутгийн хөгжлийн чиглэлээр тусгайлан орох заалтууд
Дотоодын зах зээлээ хамгаалсан, экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлнэ. Бүсчилсэн хөгжил, орон нутгийн бие даасан байдлыг бататгаж, “нэг сум - нэг брэнд” хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ. Орон нутгийн нислэг, зорчигч тээврийг дэмжиж, бүсийн болон олон улсын худалдааны төв, авто тээвэр, ачаа тээврийн ложистик төвүүдийг хөгжүүлнэ.
Архангай аймаг
1. Гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч ажилгүйдэл, ядуурлыг бууруулан дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад тулгуур бодлогыг чиглүүлж ажиллана.
2. Аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэр төрлийг олшруулах бодлогыг хэрэгжүүлснээр органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлж, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг анхан шатны болон эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
Баян-Өлгий аймаг
1. “Асгат" ХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх.
2. Жижиг дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нэгдсэн бүртгэлийг гаргаж, тэднийг ОХУ, Казахстан, БНХАУ-ын болон бусад орнуудын бизнесийн байгууллагуудтай холбон өгч хамтран ажиллах нөхцөлөөр хангана.
Баянхонгор аймаг
1. Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог шинэчилнэ. Ундны цэвэр усны хангамжийг сайжруулна.
2. Малын бэлчээрийг хамгаалж, үлийн цагаан оготныг устгаж, ус усалгааны хангамжийг сайжруулна.
3. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлж, байгалийг унаган төрхөөр нь нөхөн сэргээх, хувиараа алт олборлогчдын үйл ажиллагааг хариуцлагатай болгох асуудлыг шийдвэрлэнэ.
Булган аймаг
1. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлж, уул уурхайгүй аймаг болгож, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
3. Хөдөө аж ахуй, өндөр үр ашигтай мал аж ахуйг дэмжиж, малчдын орлого, амьжиргааны түвшинг нэмэгдүүлнэ.
Говь-Алтай аймаг
1. Ард иргэдийн эрүүл мэнд, эрдэм боловсрол, ажил амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаарч хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж шинэ эриний иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлж хойч ирээдүй болсон үр хүүхдүүдээ дэлхийн стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургахад анхаарч, мэргэжилтэй, мэдлэгтэй бүтээлч боловсон хүчнийг төлөвшүүлэхэд хамтарч ажиллана.
2. Ажилгүй, амьдралын чанар доогуур хувь хүн, айл өрхүүдийг ядуурлаас гаргаж ажилтай орлоготой дундаж давхаргыг буй болгож, тухайн орон нутгийн байгалийн баялгийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж хөгжүүлэн хөдөлмөрийн чадвартай бүх хүнийг ажилтай, орлоготой болгоно.
3. Эрдэмтдийн зохион бүтээж байгаа эрчим хүч үйлдвэрлэдэг дэвшилтэд техник технологийг нутагшуулж эрчим хүчний үнийг бууруулахын зэрэгцээ, шороон шуургыг сааруулж, цөлжилтийг зогсооход чиглэсэн ажлыг хэрэгжүүлнэ.
Говьсүмбэр аймаг
1. Дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бий болгож ажиллана.
2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд компаниудтай хязгаар тавьж тавигдах шалгууруудыг өндөржүүлж, орон нутгийн иргэдээс тухайлсан салбарт ажлын байрны квотыг тогтооно.
Дархан-Уул аймаг
1. Ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлтийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжин, мод боловсруулах аж ахуйг хөгжүүлэн, ойжуулалтын ажлыг сайжруулна.
2. Дархан төмөрлөгийн үйлдвэр, металлургийн салбараа сэргээж, хаягдлыг дахин боловсруулан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэлийг шинэчлэн, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах бодлогыг баримтална.
3. Дархан суманд шинээр байгуулагдаж буй “Арьс шир, ноос, ноолуур боловсруулах цогцолбор”-ын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж мөн нөхцөл боломж бүрдсэн бүс нутгуудад хүнсний ногоо даршлах, савлах, боловсруулах, хүлэмж, зоорийн аж ахуй, үйлдвэрлэлүүдийг бий болгох замаар ажиллах хүчийг орон нутгийн иргэдээр бүрдүүлснээр ажлын байрны тоог нэмэгдүүлнэ.
Дорноговь аймаг
1. Эх хүүхдэд болон алслагдсан бүсэд аж төрж буй иргэдэд явуулын эрүүл мэндийн болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрэн хэрэгжүүлж хэвшүүлнэ.
2. Их дээд сургууль төгсөгчдийг орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлөөр хангаж залуу гэр бүлийг дэмжиж малчдын хүүхдүүдэд сургуулийн боловсрол эзэмших сонголттой аргуудыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.
Дундговь аймаг
1. Эх хүүхдэд болон алслагдсан бүсэд аж төрж буй иргэдэд явуулын эрүүл мэндийн болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрэн хэрэгжүүлж хэвшүүлнэ.
2. Малын хөлийн нэмэлт татварын бодлого зохицуулалтыг орон нутгийн мэдэлд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж мах болон төмс, хүнсний ногоо нөөцлөх баталгаат агуулах барьж байгуулна.
3. Их дээд сургууль төгсөгчдийг орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлөөр хангаж залуу гэр бүлийг дэмжиж малчдын хүүхдүүдэд сургуулийн боловсрол эзэмших сонголттой аргуудыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.
Дорнод аймаг
1. “Органик” хөдөө аж ахуйг хөгжүүлэх төмс хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ.
2. Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлж хилийн зурвас бүсээ шинэчлэн сэргээж Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын аялал жуулчлал худалдааны бүс болгох, олон улсын нислэг зорчигч ба ачаа тээврийн төв болгон хөгжүүлэх ажлыг дэмжинэ.
Завхан аймаг
1. Уул уурхайгүй аймаг болох зорилтын хүрээнд тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг тогтмол нэмэгдүүлнэ. Зөвхөн нүүрсний хайгуул, олборлолтыг тодорхой бүс нутагт хийхийг зөвшөөрнө.
2. Хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг бүсийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах санаачилгыг дэмжинэ.
Орхон аймаг
1. Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг Орхон аймгийн иргэдэд давуу эрхтэй ашиглах боломжийг хуулиар олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2. Эрдэнэт үйлдвэр /Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ / ХХК - Үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх инкубатор төв байгуулна.
Өвөрхангай аймаг
1. Монгол Улсын төв цэгийг түшиглэн хөдөө аж ахуйн биржийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2. Сумдын онцлог, давуу талд тулгуурлан харилцан уялдсан бүх төрлийн бизнес, дэд бүтцийг бий болгох ажлыг эхлүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Өмнөговь аймаг
1. Эх хүүхдэд болон алслагдсан бүсэд аж төрж буй иргэдэд явуулын эрүүл мэндийн болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрэн хэрэгжүүлж хэвшүүлнэ.
2. Их дээд сургууль төгсөгчдийг орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлөөр хангаж залуу гэр бүлийг дэмжиж малчдын хүүхдүүдэд сургуулийн боловсрол эзэмших сонголттой аргуудыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.
Сүхбаатар аймаг
1. Иргэдийн амьдрах орчны эрүүл ахуйг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2. Бэлчээрийг хамгаалах, мал аж ахуйн бүс болгон хөгжүүлэх, малын хөлийн татварыг бэлчээрийн даацад тохируулан тогтоох эрхийг орон нутгийн удирдлагад шилжүүлнэ.
Сэлэнгэ аймаг
1. Мод бэлтгэл болон газар тариалангийн бүс бэлчээрийн мал аж ахуйтай уялдсан бодлого боловсруулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2. Уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй газар шорооны нөхөн сэргээлтийг хариуцлагажуулах, Улсын тусгай хэрэгцээнд авах бүсийг тогтооно.
Төв аймаг
1. Бичил уурхайн зөв бодлогыг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтаар аймгийн бүтээн байгуулалт хийж эмх замбараагүй байгаа уул уурхайг цөөлж хяналттай болгоно.
2. Шаардлага хангахгүй хуучин орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулан шинэчлэх ажлыг дэмжиж хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3. Зуунмод хотын дугуйн болон явган аяллыг хөгжүүлж аймаг сумын төвүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж ойжуулах хөтөлбөрөөр түүхэн дурсгалт газруудаа хамгаалалтад авч түүндээ түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Увс аймаг
1. Увс аймгийн байгалийн онцлогт тохирсон хөдөө аж ахуй, жимс, жимсгэнэ, мал аж ахуйг хөгжүүлнэ.
2. Увс аймгийн орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ.
Ховд аймаг
1. Улс төрийг танил тал, бүлэглэл, хээл хахууль, шударга бус үйлдлээс бүрэн цэвэрлэж, жинхэнэ монгол улсаа хөгжүүлдэг, ард иргэдийнхээ төлөө бий болгоно.
2. Ховд аймгийн байгаль орчинд хохиролтой, орон нутгийн иргэдэд өгөөжгүй уул уурхайг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарлана.
3. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах уламжлалт туршлагыг хөгжүүлж, улс орныхоо ногоо, жимсний дотоодын хэрэгцээг хангах талаар бодлогоор дэмжинэ.
4. Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг дэмжиж, өрх айлуудыг хямд эрчим хүчээр хангах ажлыг үргэлжлүүлнэ.
Хөвсгөл аймаг
1. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, “Уул уурхайгүй Хөвсгөл цогц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгалийн эко системийг хадгалах зорилгоор Хөвсгөл нуурыг хамгаалах хууль батлуулж, зүй зохистой үнэ цэнэтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх бүх бололцоог бүрдүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ.
2. "Эко-Хөвсгөл" хөтөлбөр боловсруулна.
Хэнтий аймаг
1. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын тулгуур бүс болгох бодлогыг дэмжинэ. Байгаль орчин хохиролтой уул уурхайг хязгаарлана.
2. Орон нутгийн гар урлал, соёлын бүтээлийн үйлдвэрлэлийн дэмжих, хөдөө аж ахуй бүтээгдэхүүнд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.
3. Хэнтий аймгийн сум бүрийг өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болгох бодлогыг дэмжинэ.
ТОВЧЛОЛ
УИХ -Улсын Их Хурал
ЖДҮ-Жижиг дунд үйлдвэр
ХБИ-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
СӨББ-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
ЦӨББ-Цэцэрлэгийн өмнөх боловсролын байгууллага
ЕБС -Ерөнхий боловсролын сургууль
ЭМД-Эрүүл мэндийн даатгал
ДНБ-Дотоодын нийт бүтээгдэхүүн
НӨАТ-Нэмүү өртгийн албан татвар
ТЭЗҮ-Техник эдийн засгийн үндэслэл