Ж.Байденыг сул дорой хэмээн шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-03 11:15:06

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Жозеф Байденыг шүүмжилжээ. Өмнө нь Жозеф Байден улс оронд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан тайлбар өгсөн байна.  


“Улс төрд 40 жил ажиллахдаа юу ч хийгээгүй Жо Байден одоо л бүх хариултыг мэддэг царайлж байна. Гэсэн ч Ж.Байден асуултаа ч ойлгодоггүй. Сул дорой байдал анархистууд, дээрэмчид, түйвээгчдийг хэзээ ч ялж чадахгүй. Жо Байден улс төрийн амьдралд сул дорой нэгэн” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа жиргэсэн байна. 


Мягмар гарагт Жозеф Байден цагдаа нарын ажлын чанарыг сайжруулах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг АНУ-ын Конгресст уриалжээ. Цагдаа нарын үйл ажиллагааг бүрэн тайлагнах алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ