Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-03 12:26:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 6 дугаар сарын 2-ны байдлаар 321 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс 313.3 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 5.2 мянган га-д хүнсний ногоо, 7.7 мянган га-д малын тэжээл, 16.39 мянган га-д тосны ургамал, нийтдээ 363.4 мянган га-д тариалж, тариалалт 73.4 хувьтай байна. 

Тариалалт: үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 39.5 хувьтай байна.


Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалах юм.


Хаврын тариалалтыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой



Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд ААН, иргэд 36 мянган тонн, дотоодоосоо ХАА-г дэмжих сан болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-гийн 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 ААН 735 тонн үр оруулж иржээ. Үүнээс дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ