Зуунмод голын эргэн тойрныг цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Төв /МОНЦАМЭ/ Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 5-нд тохиож буй. Энэ өдрийг угтан Төв аймгийн Манзушир Хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд, ажилтан албан хаагчид Зуунмодны ам, голын эх, тахиалгат овоог цэвэрлэлээ.
Хийдийн зүгээс энэ өдрийг тохиолдуулан олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд маргааш
буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Зуунмод голыг эхээс нь төгсгөл хүртэл
цэвэрлэх ажилд сүсэгтэн олон, иргэдийг
оролцохыг уриалж байна. 
  
 
                                 
                                 
                                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    