Гол, усанд унах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-06-04 13:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын мэдээлснээр, он гарсаар  5 дугаар сарын 31-ний байдлаар нийт 11 удаагийн усны ослоор 13 хүн амиа алджээ. Тэдний найм нь том хүн, тав нь хүүхэд аж.


Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсон зэрэг шалтгаанаас үүджээ. Иймд  амралтын өдрүүдэд гол, усны ойролцоо амарч зугаалсан тохиолдолд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдээ тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ