27 жил гал унтраах үйлсэд зүтгэсэн машинаа хүндэтгэн заллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-04 16:37:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ өнөөдөр гал унтраах албанд 27 жил зүтгэсэн автомашинаа түүхэнд мөнхөлж, хөшөө болгон хүндэтгэн заллаа. ОБГ-ын алба хаагчид нээлтийн үеэр тус хөшөөнд хүндэтгэл үзүүлж жагсчээ.

Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба Тэргүүн байр эзэлж, гал унтраах автомашинаар шагнуулж байсан нь өнөөдөр ийнхүү чөлөөндөө гарч байгаа аж.

Хүн ардын аюулгүй байдал, гал усны аюулаас авран хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин Мандалговь хотын хэмжээнд гарсан 800 гаруй удаагийн обьектын гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үүрэг гүйцэтгэсэн байна. 

Гал унтраах машины энэ хөшөө гүйцэтгэсэн үүрэг, гавьяагаа түүхэнд мөнхөлсөн төдийгүй тус аймгийн гал түймэртэй тэмцэх албанд зүтгэж байсан үе үеийн албан хаагчдын амжилт, хичээл зүтгэл, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж явсан баатарлаг үйлсийн баталгаа болж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ