Өвөрхангай аймгаас 14 хүн нэр дэвшиж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-06-05 22:08:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойргоос 14 хүн нэр дэвшиж байна.

Тухайлбал, МАН-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Ардчилсан намаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Ганхөлөг нар нэр дэвшиж байна.

Мөн “Та бидний эвсэл”-ээс аймгийн МАХН-ын Түмтийн дарга Ч.Цэндээ, түүхийн ухааны доктор, Архивын ерөнхий газрын дарга асан Д.Хоролдамба, эрхзүйч С.Оргодол, “Шинэ эвсэл”-ээс Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, "Зөв хүн электорат эвсэл"-ээс Оюу толгойн гүний уурхай төслийн ахлах инженер Д.Мөнхболд, Хөгжлийн хөтөлбөр намаас Д.Хишигдэлгэр, Зон олны намаас Д.Отгонцэцэг нар нэр дэвшиж байгаа бол эрхзүйч Т.Хасбаатар бие даан нэр дэвшиж байна.

Аймгийн хэмжээнд АН, МАН-ын сурталчилгааны ажил эхэлж, нэр дэвшигчид сонгогч иргэдтэй уулзалт зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ