Болсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-06 12:51:37

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хэт үзэл сурталжсан хэмээн буруутгаж, улсаа энэ байгууллагаас гаргана гэж сүрдүүлэв.


“Би анхааруулж байна. АНУ ДЭМБ-аас гарсан, бид ч бас энэ хувилбарыг авч үзнэ. ДЭМБ цаашдаа үзэл суртлын цаад шалтгаангүйгээр ажиллана эсвэл бид ч бас гарна. Эрүүл мэндийн асуудлаар бидэнд энд юу хийх ёстойг гадны хүмүүс заах шаардлагагүй” гэж тэрбээр мэдэгджээ.


Америкийн эрх баригчдын тавьсан шаардлагын дагуу өөрчлөн шинэчлэлт хийхээс татгалзсан тул ДЭМБ-тай бүх харилцаагаа таслахаар төлөвлөж байгааг Дональд Трамп тавдугаар сарын 29-нд мэдэгдсэн юм.


Хэт барууны үзэлт улстөрч Болсонару 2019 оны нэгдүгээр сарын 1-нд Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. АНУ-ын Ерөнхийлөгчтэй адил хатуу ширүүн мэдэгдэл хийж, үзэл бодлын хувьд ижил төстэй байдгийн улмаас түүнийг “халуун орны Трамп” гэж нэрлэдэг байна. Тэрбээр өөрөө ч мөн Трампаас үлгэр дуурайл авдгаа, Америкийн удирдагч шиг "улсаа агуу болгохыг" хүсдэгээ нэг бус удаа мэдэгдэж байжээ.


Холбоотой мэдээ