Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-09 18:33:30

Театр урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” улсын уралдаанаас Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид шагнал хүртлээ. Тус театрын уран бүтээлчид “Мөнхийн гал” хүүхдийн жүжгээр “Гэгээн муза”-д оролцсон бөгөөд жүжгийн баавгайн дүр тоглосон жүжигчин Д.Очирпүрэв шилдэг эрэгтэй туслах дүр, тайзыг урласан зураач О. Баярмагнай шилдэг тайзны зураачийн шагналыг тус тус хүртлээ.

Хүүхдийн зохиолч н.Нацагдоржийн зохиолоор “Мөнхийн гал” жүжгийн продюсороор Дундговь аймгийн театрын найруулагч Д.Доржсүрэн, найруулагчаар СТА С.Ариунбямба нар ажилласан байна. Энэ жүжигт хүн хүнээ хүндэтгэж, хайрлан энэрэх, байгаль эх дэлхий, эх орноо хайрлан, эх оронч байхын утга учрыг ойн амьтадын нөхөрлөлөөр харуулахыг зорьсон гэж продюсор Д. Доржсүрэн хэллээ.

Энэ удаагийн “Гэгээн муза” Дундговь аймгийн театрын хувьд 11 удаагийнх бөгөөд шилдэгийн цом хүртсэн 18 дахь тохиолдол болсон байна.

Шилдэг тайзны зураачийн шагнал хүртсэн О.Баярмагнайгийн хувьд урьд нь “Бэрд” жүжгийн тайз урлалаар мөн “Гэгээн муза” гийн шилдэгийн шагнал хүртэж байжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ