“Өгөөмөр өдөрлөг”-т идэвхтэй оролцоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-10 13:36:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдээс хэрэггүй болсон эд зүйлсийг нь хүлээн авах "Өгөөмөр" машиныг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт ажиллуулж байна.


Тус машин одоо Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд явж байгаа аж. Өөрт хэрэггүй болсон, хэрэгтэй хүнд нь өгчихмөөр ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом зэрэг бүхий л эд зүйлсийг бусадтай хуваалцах “Өгөөмөр өдөрлөг”-т идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид нь уриалж байгаа юм.


Иргэн та #uguumurcity хэштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр цуглуулагчид эд зүйлсийг очоод авах юм байна.



Цуглуулалт хийх өдрүүд


6 дугаар сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт


6 дугаар сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт


6 дугаар сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулна.


Хэрвээ та "Өгөөмөр" машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөхөд болох юм байна.

Холбоотой мэдээ