Аргентинд өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 15:40:40

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентинд коронавирусний халдварын 1141 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт болж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.  


Нийт халдвар авсан хүний тоо тус улсад 24761-д хүрчээ. Халдвар шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь Буэнос-Айрес мужид бүртгэгджээ. Тус мужид 545 тохиолдол илэрсэн бол нийслэл хот  Буэнос-Айрест 535 тохиолдол илэрсэн байна.


Өнгөрсөн хоногт халдварын улмаас 24 хүн нас барж, нас барсан тохиолдлын 717-д хүрчээ. Харин эдгэрсэн хүний тоо 7568 болсон байна.


Аргентинд 3 дугаар сарын 3-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, 3 дугаар сарын 20-ноос олон нийтийн хөл хорионы дэглэм тогтоожээ. Дийлэнх бүс нутагт өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцалж байгаа тухай Ерөнхийлөгч Альберто Фернандес 6 дугаар сарын 4-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ