Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-19 11:41:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн Н /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ энэ сарын 15-ны 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 22:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэжээ.

Алга болсон тус газар нь Шинэжинст сумын Эхэн хавцгай баг буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 244 км-т оршдог байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд энэ сарын 17-ны өдрийн 14:04 цагт гэрээс нь урд зүгт 50 км-т Эрдэнэшанд багийн “Дунд сээр” гэдэг газарт малчин А-ийн эзэнгүй гэрээс эсэн мэнд олж, ээж Д-д хүлээлгэн өгчээ.  

Холбоотой мэдээ