НҮБ-ын тэргүүн Солонгос хоорондын хэлэлцээг сэргээхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-17 14:42:11

НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд Солонгос хоорондын хэлэлцээг сэргээхийг мягмар гарагт уриалжээ. 


НҮБ-ын тэргүүн Солонгосын хойгт болсон явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүргэх хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг талуудад уриаллаа гэж түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.


БНАСАУ БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаана гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тухайн үед А.Гутерреш үл ойлголцол үүсэхээс сэргийлэхэд ийм суваг нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ