“Улаанбаатар Арт Фейр-2015” үзэсгэлэнг Мобиком корпораци ивээн тэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-25 11:41:03

 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын Эвлэл, “Profile agency”  хамтран "Арти коур" галерейд “Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ. 

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг энэ сарын 25-30-ныг хүртэл зохион байгуулах юм. Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний  ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпараци ажиллаж байна.
Эл үзэсгэлэнд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид шилдэг бүтээлүүдээ дэлгэжээ. Мөн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн 35 сургуулийн сурагчдад мэргэжлийн ангийн оюутнууд дүрслэх урлагийн тухай цуврал сургалт явуулах аж. Түүнчлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага”, “Дүрслэх урлаг ба кино” зэрэг  сэдвээр лекц унших юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • ms-marvelawuow 178.158.1.48 72 өдөр

    Йип! кино смотреть онлайн. Iep! 2010 год. <a href="http://bit.ly/3cCfhCf">Беги просмотр фильма онлайн</a> Смотрите Фильм онлайн и бесплатно в HD качестве. 99034399 4308890 493441494232 7338146698206970542 75563731 37653520 60763931802 95905266940972235830 6598219 15725450 782833117120 533339936166978030
  • ms-marvelejseh 178.158.1.48 73 өдөр

    Фильмы онлайн бесплатно в хорошем hd качестве. <a href="http://bit.ly/3i69mGn">Олдбой фильм</a> Видео: Комедия, Россия, 2022 70494987 62366608 924115164062 3940504252632206953 40482249 42154275 122413424585 1757268458379235717 67374340 41895190 12889594621 37904749726057305818
  • ms-marvelctsoe 178.158.51.144 78 өдөр

    Из этого можно было бы сделать <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a>; замечание мое, показалось мне, ему не
  • ms-marvelwbiwx 178.158.1.69 81 өдөр

    Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть</a> Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть