Зүүн өмнөд Азийн найман улсаас иргэдээ татлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-21 07:08:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. 


Тус онгоцоор Зүүн өмнөд Азийн найман улсаас Сөүлээр дамжин 265 иргэн эх орондоо ирэв.


Үүнд хөгжлийн бэрхшээлтэй 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 102, жирэмсэн 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн багтжээ. 


Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Холбоотой мэдээ