Гэр хорооллын хогийг энэ сарын 25-наас ачна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг сар бүр ачиж, хогийн нэгдсэн цэгт хүргэдэг. Энэ дагуу 6-р сарын хог ачих хуваарь гарсан байна.
Тодруулбал, Улаангом сумын 5-р багийн хогийг энэ сарын 25-нд,
11-р багийн хогийг 26-нд, 4-р багийн хогийг 27-нд , 2-р багийн хогийг 28-нд,1-р
багийн хогийг 29-нд тус тус ачиж зайлуулах юм байна. Тэрчлэн, 6-р багийн хогийг
энэ сарын 30-нд болон ирэх сарын 1-нд, 7-р багийн хогийг ирэх сарын 2, 3-нд, 9-р
багийн хогийг 7-р сарын сарын 4, 5-нд, 10-р багийн хогийг 7-р сарын 6, 7-нд,
12-р багийн хогийг 7-р сарын 8, 9-нд тус тус ачих хуваарь гарсан байна.
Иймээс ард иргэдийг хуваарьт өдрөөсөө олон хоногийн өмнө
хогоо ил гаргаж тавихгүй байхыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас
анхааруулж байна.