Хаяг, байршил тодорхойлох боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаягаар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Энэхүү программыг өөрийн барьж буй гар утаснаасаа хамааран Playstore болон "Appstore"-гоос татаж суулган ашиглах боломжтой.
Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг
байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь аливаа аюул, ослын голомтын
байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврах
цаг хугацааг алдахад хүргэдэг учраас энэхүү программыг нэвтрүүлж буй юм.