Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-06-23 16:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Булган, Архангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хэсгээр, маргааш өдөр Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.


2020 оны 6 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 25-нд  баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, нутгийн зүүн хагаст бороо, 26-28-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

 

Холбоотой мэдээ