Дарханд сонгуулийн ирц 49.85 хувьтай

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-06-24 19:11:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дөрвөн жилд нэг удаа тохиох энэхүү өдөрт иргэд хүндлэлтэй, хариуцлагатай хандаж байна. УИХ-ын сонгуулийн 19-р тойрог, Дархан-Уул аймгийн иргэд сонгогчдын саналаа өгсөн байдал 17 цаг 30 минутын үед 49.85 хувьтай байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Сонгогчдыг нас болон хүйсээр нь авч үзвэл 60-65 хувь эмэгтэй, 40 орчим хувь нь эрэгтэйчүүд, 15 орчим хувийг 18-25 насны залуус, 30 хувьд 26-40 нас, 31 хувь нь 41-55 нас, 29 орчим хувийг 56 түүнээс дээш насныхан эзэлж байна. Найм дахь удаагийн сонгуулийн ирц маш сайн, хангалттай байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Учир нь урд өмнөх сонгуулийн ирцээс үзэхэд 17.00 цагийн байдлаар анх удаа 50 орчим хувьд хүрч байгаа нь иргэд үүргээ мэддэг, сонгуульд иргэн бүр идэвх, оролцоо чухал гэдгийг харуулж байна гэв.

Холбоотой мэдээ