Нийт өрхийн 20 мянга гаруй нь сууцанд амьдарч байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-29 16:27:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр нийт 27055 өрх байгаагаас 20826 нь сууцанд амьдарч байна.

Нийт өрхийн 70.5 хувь нь уламжлалт сууц болох гэрт, 28.7 хувь нь байшинд, 0.8 хувь нь бусад төрлийн сууцанд амьдарч байна. Хүн амьдрах зориулалттай нийт 29958 сууц тоологдсоноос гэр 12846, илүү гэр 5311, байшин 9327, зуслангийн байшин 2474 байна. Байшин сууцыг задалбал орон сууцны байшин 56, сууцны тусдаа байшин 6476, бие даасан тохилог сууц 9, нийтийн байр 5 тоологдсон байна.

Амьдарч буй өрхийн тоо, хүн байнга амьдардаг сууцны тооны харьцаа ойролцоо байхад, хөдөөд өрхийн тоо нь илүү байна. Энэ нь хөдөөд нэг сууцанд олон өрх хамт амьдарч байгааг харуулж байна гэдгийг Статистикийн хэлтсээс тэмдэглэн хэллээ.  

Холбоотой мэдээ