Он гарсаар гадаадаас 11 мянга гаруй иргэнээ татан авчээ

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-01 12:16:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Өчигдөр УОК-ын 25 дугаар хуралдаанаар 6 сарын 30-ныг хүртэл тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 7 сарын 15-ныг дуустал сунгах санал гаргаж Засгийн газарт оруулсан. Хоёр хөрш дэх цар тахлын нөхцөл байдал, дотоодод халдвар тархах ес дэх удаагийн эрсдэлийн үнэлгээний дүнг үндэслэн уг шийдвэрийг гаргасан билээ. 


Манай улс энэ оны 1 сарын 1-нээс хойш 26 удаагийн тусгай нислэгээр 5916 иргэнээ гадаадын улсаас татан авчээ. Түүнчлэн авто зам болон явганаар 5588 иргэн, нийт 11504 иргэнийг мэргэжлийн байгууллагын хяналт дор улсын хилээр нэвтрүүлжээ. 6 дугаар сард 10 удаагийн тусгай нислэгээр 2358 иргэнээ татан авсан бөгөөд энэ сарын эхний хагаст 6 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж буй. 


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 2316 хүн, орон нутагт 3 тусгаарлах байранд 242 хүн, улсын хэмжээнд 2558 иргэн тусгаарлалтад байгаа бол гэрийн ажиглалтад 664 хүн шилжжээ. 

  

Холбоотой мэдээ