Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Д.Мөнхбаатарт үүрэг болголоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-03 10:01:00

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32,7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр захирамжаар Засаг дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж. 

Холбоотой мэдээ