“COVID-19”-ийн эсрэг НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-04 16:46:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлан, сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра албан ёсоор эхлүүллээ.

 

Олон талт түншлэлийн итгэлцлийн сангийн (MPTF) хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх энэ удаагийн төслийн нийт дүн 1 сая ам.доллар бөгөөд энэ нь НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор, НҮБ-ын олон талт түншлэлийн хүрээнд дараах гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд, Монгол улсад үзүүлж буй хариу арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь юм. Үүнд, ДЭМБ-ын (WHO) удирдаж байдаг Эрүүл мэндийн тусламжийн хариу арга хэмжээ, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын (OCHA) зорилтод нарийвчлан тусгасан байдаг Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) удирдан хэрэгжүүлж байдаг нийгэм-эдийн засгийн хүрээнд үзүүлэх хариу арга хэмжээ гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хамарч байна. Энэхүү шинэ хөтөлбөрийг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс эв санааны нэгдлээ бэхжүүлж, КОВИД-19 цар тахлын тархалт болон түүний учруулж буй гай зовлонг таслан зогсооход дэлхийн түвшинд хариу арга хэмжээ авахыг уриалсан гурван зорилтуудтай уялдуулан боловсруулжээ.

НҮБ-ын баг хамт олон хандивлагчдаас цугларч буй хандив тусламжийн нөөцийг нааш нь татах суваг гаргаж, тухайлан Монгол Улсад зориулан олгуулах чиглэлээр, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, сэргээн босгох НҮБ-ын сан зэргийг хамарсан, нэгдсэн санхүүжилтийн механизмийн илүү олон өөр боломжуудыг судалж байна. Энэ нь Монгол Улс дахь “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч буй ажлын үр дүнг сайжруулж, гарч буй үр дүнг олон улсад өргөн хүрээнд сурталчилан таниулахад туслах юм.

 Энэхүү хөтөлбөрийг 2020 оны 3-р сарын сүүлчээр Ерөнхий нарийн бичгийн даргын байгуулсан КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, сэргээн босгох сангийн тусламжтайгаар санхүүжүүлж байна. Монгол Улс энэхүү сангаас үр ашгийг нь хүртэж байгаа 47 улсын нэг болж байна. Өнөөдрийн байдлаар хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлэх зорилготой 13 төрлийн үйл ажиллагаанд зориулан 28 хандивлагчдаас, НҮБ-ын Улс, оронд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааны багийн (Humanitarian Country Team) дэмжлэгтэй дайчлан цуглуулсан 6.1 сая ам.долларын нийт дүнгээс ойролцоогоор 4 сая.ам долларыг нь НҮБ-ын агентлаг хоорондын байгууллага болох Улс, орон хариуцан ажилладаг багаар (UNCT) дамжуулан тусламж болгон олгосон байдаг. Энэ нь НҮБ-ын Хөгжлийн системийн хүрээний шинэчлэлийн хөтөлбөрийг тухайн газар дээр нь хэрэгжүүлж байгааг харуулсан, НҮБ-ын гурав дахь Хамтарсан хөтөлбөр болж байна. Хөтөлбөрийн бүх үйл ажиллагааг энэ оны эцэс гэхэд дуусгавар болгох юм.      

Энэхүү хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын системийн хүрээний ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газарт зориулж НҮБ-ын системийн хүрээний уялдаатай, нэгдсэн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, маш богино цаг хугацаанд үр дүн гаргах нөхцөлийг хангаж ажиллах аж. Энэхүү хөтөлбөрт эрүүл мэнд ба боловсролын салбарыг хамруулах бөгөөд Засгийн газрын зүгээс Монгол Улсын ЭМЯ, БСШУСЯ хэрэгжүүлэгч гол түнш байгууллагууд нь байх юм.


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал НҮБ-д хүндэтгэл илэрхийлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт КОВИД-19 цар тахлын эсрэг НҮБ-ын Олон талт түншлэлийн итгэлцлийн сангийн хамтарсан хөтөлбөр” чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, бэлэн байдлыг хангаж ажиллахад энэхүү цаг үеээ олсон тусламж дэмжлэг нь чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үнэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дөрвөн бүс нутаг болон сонгосон аймгуудын долоон лабораторийн хүчин чадлыг бэхжүүлж, ялангуяа лабораторийн аюулгүй байдал ба хүний нөөцийн чадавхийг сайжруулах юм. Энэ нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна. Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нарт, лабораторийн хүчин чадалд тулгарч буй сорилт бэрхшээлийг олж тодорхойлон, энэхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлж, техникийн болон мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ коронавируснийэсрэг бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиглэлээр ирээдүйд НҮБ болон ДЭМБ-тай нягт хамтран ажиллах ажээ.  



БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Монгол Улс дахь НҮБ-ын хамт олон, нэн ялангуяа Суурин зохицуулагч, Суурин зохицуулагчийн газрын хамт олонд энэхүү төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, төслийн саналыг холбогдох байгууллагуудтай харилцан зөвлөлдөх замаар хамтран боловсруулж, төслийн саналыг эцсийн байдлаар батлуулах ажлыг удирдан зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Тус яам одоо төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ЕБС-ийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 оюутан залуус хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орж, 2020 оны 2 дугаар сарын 3-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэл 75-80 өдрийн хичээл, сургалтын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон цахимаар зохион байгуулав.

Цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээг удирдан зохицуулах бүтцийг бүх түвшинд бий болгох, хүний нөөцийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээллийн шуурхай байдлыг хангах, нотолгоонд суурилсан мэдээллийн сүлжээг бий болгох зэрэг асуудлыг төлөвлөгөөнд тусгасан байна. 

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр цахим сургалтын агуулга, аргачлал, үнэлгээний чанар сайжирч, боловсролын салбарт мэдээлэл, харилцаа холбоо, технологийг нэвтрүүлэх боломжийг бий болгосон бодлогын түвшний уялдаа холбоо бүхий тогтолцоо бий болж, олон нийтийг хамарсан цахим сургалтын платформ бий болгоно гэж үзэж байна. Эцэст нь тэргүүн туршлагад үндэслэн онцгой нөхцөл байдал үүссэн үед боловсролын үйлчилгээний нөхцлийг хангах цаашдын төлөвлөлтийг тодорхойлж, байгууллага болон ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх юм. 


 Санал болгож буй энэхүү хөтөлбөрийн хөндлөнгөөс нөлөөлөх арга хэмжээнүүдийг дараах хоёр хэмжигдэхүүний хүрээнд хэрэгжүүлэх аж.

1) Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба хариу арга хэмжээний хувьд, тус хөтөлбөр нь хувь хүний хамгаалалтын тоног хэрэгсэл, яаралтай тусламжийн үеийн эрүүл ахуйн болон лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж, хангамж зэргийг хамруулсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд шууд дэмжлэг үзүүлэхэд төвлөрч байгаа. Судалгаанаас үзвэл, “КОВИД-19-ийн эсрэг хяналт тавих хүчин чадал хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар “КОВИД-19-ийг илрүүлэх оношилгооны хүчин чадал 21 аймгаас 17-д нь байна. Тиймээс оношилгооны хүчин чадлыг аймаг орон нутагт яаралтай бий болгох нь орон нутгийн түвшинд байж болох халдварын тохиолдлуудыг найдвартай шинжлэх боломжтой болох юм. Тиймээс тодорхой төрлийн вирусыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг дэмжихийн тулд Генийн мэргэжилтэн (GeneXpert) хэмээх машин, Хувь хүний хамгаалалтын хэрэгслүүд, эрүүл ахуйн нэн чухал шаардлагатай хэрэгслийг уг хөтөлбөрөөр дамжуулан худалдаж авна.

2) Нэн чухал боловсролын үйлчилгээг хэвийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд уг хөтөлбөр нь зуны улирлын туршид одоогоор ашиглах боломжтой байгаа аргачлал болон түгээлтийн сувгуудыг ашиглан, улс орон даяар сургалтын нэмэлт агуулга ба түгээлтийг сайжруулах, өндөр чанартай аргачлал, хүйсийн тэгш эрхийн мэдрэмжтэй агуулга, тусгай хэрэгцээ бүхий хүүхдүүдийг орхигдуулалгүй хамруулан, бүх хүүхдэд зориулсан цахим сургалтын үнэлгээнд зориулан шууд тусламж дэмжлэг үзүүлэхэд төвлөрсөн болно. Нэн чухал цахим сургалтын систем ба технологиуд нь бүхий л эцсийн хэрэглэгчдэд үндсэн сургалтын хөтөлбөрийг хүргэж, хүртээмжтэй байлгах нөхцөлийг дэмжиж ажиллах болно. Мөн Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн бүтэц хамрах хүрээнд цахим сургалтыг уялдуулах суурь бүтцийг буй болгоно гэж үзэж байна.

Санал болгож буй эдгээр хөтөлбөрийн хөндлөнгийн нөлөөллийн үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэний үр дүнд төслийн үр шимийг хүртэх зорилтот бүлэгт үзүүлэх нөлөөлөл харагдахуйц, оролцоог хангасан байх болно. Эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, лабораторийн оношлогоо, шинжилгээ,  хувь хүний хамгаалалтын хэрэгслийн хангамж зэрэг нь хүн амын тодорхой хэсэг ба эрсдэлтэй тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудад үр ашигаа өгөх бөгөөд хүсэн хүлээгдэж буй уг үр дүн нь Тогтвортой хөгжлийн зорилт 3 (сайн эрүүл мэнд, сайн сайхан аж байдал), Тогтвортой хөгжлийн зорилт 5-д (хүйсийн тэгш байдал) бүрэн нийцэж байгаа. Боловсролын салбарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн бүлэг хүмүүсийн нэг болох охид, хөвгүүдийн тодорхой хэсэг нь өнөөгийн боловсролын хөтөлбөрийг хүргэхэд чиглэсэн уг шууд тусламжаас үр ашиг хүртэх нь Тогтвортой хөгжлийн зорилт 10-ийг (тэгш бус байдлыг бууруулах) хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал хүчин зүйл байх болно. 

Холбоотой мэдээ