ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдэд анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-05 17:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авахтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ тус улсад оршин сууж буй монгол иргэдэд анхааруулга хүргэлээ.


Анхааруулгад, "УОК-оос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна. Үүнд:

• Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.

• Хилээр нэвтрэх иргэд коронавирусний шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

 Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

• Төлбөрийг дараах дансанд тушаана.

Үүнд, иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1.070.000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 650.000 төгрөгийг ОБЕГ-ын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог, нэр болон "Байрны төлбөр" гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу" гэжээ.


Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ